Хүн амины хэрэгтэнд насаар нь хорих ял оноолоо
2017-11-23

Сүүлийн жилүүдэд архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотойгоор амь насаа алдах, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргийн золиос болох тохиолдол буурахгүй байна. Архидан согтуурсанаас үүдэж гэмт хэрэг үйлдсэн тохиолдлууд олон гарч байгаагийн нэг нь энэ оны VII сард Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г-ийн нүүрэн тус газарт нь заазуураар зүсэж, алхаар цохиж онц харгис хэрцгийгээр санаатай алсан гэмт хэрэг гарсан байна.

 

Дээрх гэмт хэргийг  М нь согтуугаар үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдож, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас М-д Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Шүүх хэргийг энэ сард хэлэлцээд, шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан бусдын амь насыг санаатай хохироосон гэм буруутайд тооцож бүх насаар нь хорих ял оногдуулсан байна.

Shuud.mn
Сонин хачин
muugii:
Ter 13 nastai ohiniig hunuusun garuudad l iim ylaa onoogooroidoo
2017-11-26