ЖДБ нь ДНБ-ий 20 хувь, ажиллах хүчний 70 хувийг бүрдүүлж байна
2017-11-23

 

“Жижиг дунд бизнесийн санхүүгийн хүртээмж форум 2017” арга хэмжээ яг одоо болж байна. Уг форумыг “Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хамтын ажиллагаа” сэдэв дор Монголын банкны холбоо, Европын холбоо, Европын сэргээн босголт хөгжлийн банк хамтран зохион байгуулж байгаа юм.

 

Судалгаанаас харахад манай улсад 60 гаруй мянган бизнесийн байгууллага жижиг, дунд гэсэн ангилалд багтаж байна. Мөн эдгээр байгууллагууд ДНБ-ий 20 хувийг үйлдвэрлэдэг бөгөөд ажиллах хүчний 70 ажиллуулдаг аж.

 

 

Монгол Улсын Засгийн газар олон улсын санхүүгийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр жижиг дунд бизнесийн үйл ажиллагааны орчинг сайжруулах, татварыг бууруулах, чадавхийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн боломжийг дээшлүүлэх чиглэлээр олон арга хэмжээ авч ирсэн. Гэвч жижиг дунд бизнесийг хөгжүүлэх ялангуяа санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр оролцогч талуудын хамтын ажиллагааг илүү үр дүнтэй байлгах хэрэгцээ тулгарсаар байна. Энэхүү хэрэгцээг хангах нь уг Форумын үндсэн зорилго бөгөөд арга хэмжээний үр дүнд ЖДБ-ийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд тулгарч буй сорилтуудыг даван туулах арга замуудыг тодорхойлсон ажлын төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг төр ба хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөлтэйгээр байгуулахад санал нэгдэх юм.

 

Форумын бэлтгэл ажлын хүрээнд банк, ББСБ-ууд, ЖДБ эрхлэгчид болон сургалт, судалгааны байгууллагуудын төлөөллийг оролцуулсан дугуй ширээний уулзалтууд хийсэн бөгөөд уулзалтуудаар хэлэлцсэн саналыг форумын үеэр нэгтгэн танилцуулах юм.

 

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин
Үнэн үг:
ДНБ-ы 20 хувийг ажиллах хүчний 70 хувь эзэлсэн ЖДҮ бүтээж байна гэдэг өөрөө сайрхаад байх үзүүлэлт биш шүү. Гар арга зонхилсон технологи, бүтээмж байхгүй байгаа дүр зураг юм.
2017-11-23