Гаалын албан татвараас чөлөөлөх хуулийг хэлэлцэхийг дэмжив
2017-11-23

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга М.Энхболд танилцуулав. Чуулганы хуралдаанаар Банкны тухай, УИХ-ын чуулганы дэгийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл зэрэг найман асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

 

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Байгалийн давтагдашгүй хүчин зүйлийн улмаас энэ жил ургац алдаж, хэрэгцээт хүнсний буудайн 40 хүрэхгүй хувийг дотоодоос хураан авчээ. Иймд 2017-2018 оны өвөлжилт, хаваржилтад бэлтгэхэд шаардагдах малын тэжээл, өвс, 225 мянган тонн, 10 мянган тонн үрийн буудайг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас  шаардлага үүсчээ. Уг хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонхи дэмжсэн юм. Тиймээс анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
гаалын гаалийн зөв бич л дээ сэтгүүлч нар минь
2017-11-23