Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг батлав
2017-11-23

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас  чөлөөлөх тухай, Нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Уг хуулийн төслөөс 2017-2018 оны өвөлжилт, хаваржилттай холбоотой малын өвс тэжээл  болон хүнсний үрийн улаан буудайг худалдан авахад гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг тусгажээ.  Гишүүд дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. 

 

Дараагаар нь Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс Д.Цогтбаатар нар чөлөөлөгдсөн. Уг хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Оюунхорол нарыг оруулах саналыг гишүүд дэмжин батлав. Тус байнгын хороог УИХ-ын гишүүн С.Батболд ахалдаг юм. Ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
enhamgalan nomtoi gej 2 daldganasan batsaanuud yagaad bgaan be.
2017-11-23
Зочин:
Хэтэвт дуурэн талынхан бугд багтаж дээ шударга бус л шийдвэр гардаг болж дээ
2017-11-23
Болд:
хэхээ Лу.Болд өөртэй нь холбоотой асуудлыг даруулахаар орж байгаа юм уу
2017-11-23