Сүрьеэгээс сэргийлэхэд шийдвэр гаргагчдын оролцоог нэмье
2017-11-23

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Сүрьеэгээс сэргийлэх хянах үйл ажиллагаанд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор “Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье” сэдэвт сүрьеэгийн үндэсний сургалт, хэлэлцүүлэг өнөөдөр болж байна. 

 

Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн А.Ундраа, ХӨСҮТ захирал Д.Нямхүү, Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг, НЭМҮТ захирал Б.Цогтбаатар, ДЭМБ-ын суурин төлөөлөгчид болон БСШУСЯ, ХЗДХЯ, БХЯ, ХНХЯ, УУХҮЯ, НЗДТГ, 21 аймаг, есөн дүүргийн Засаг дарга зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын 170 гаруй төлөөлөгчид оролцож байна. 

 

Сонирхуулахад, манай улсад жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Үүний арван хувийг хүүхэд эзэлж байгаа бол 70 хувь нь хөдөлмөрийн буюу 16-45 насныхан байдаг аж. Мөн сүрьеэгийн уршгаар жилд 200 хүн амиа алдаж байгаа төдийгүй энэ өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдан группт орж буй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Тухайлбал 2012 онд 1775, 2016 онд 2380 хүн хөдөлмөрийн чадвараа алджээ.

 

 

Иймээс сүрьеэгээс урьдчилан сэргийлэх, хянах, тархалтыг сааруулах, эмчилгээний үр дүнг сайжруулахад шийдвэр гаргагчдын оролцоог нэмэгдүүлэх нь чухал байгаа юм. “Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье” хэлэлцүүлгийг Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоо, ХӨСҮТ-өөс зохион байгуулж байгаа бөгөөд хоёр өдөр үргэлжлэх юм.

 

 

Р.Дулам

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сүрьеэ өвчин нь нийгмийн хөгжийг тодорхойлох индикатор байсаар ирсэн. Манай улс бараг сүрьеэ гэдэг өвчнийг мартаад байлаа. Гэтэл нийгмийн хөгжил доройтон буруу замаар явахаар нөгөө сүрьеэ гэдэг өвчин нь гараад ирдаг юм байна. Олон зүйл шоудахаа боль. Удирдаж хөгжүүлж, ард олноо хайрлаж чадахгүй засаглалын илрэл энэ өвчин юм.Эрхэм улс төрчид минь та нар чадахгүй байгаадаа ямар дүгнэлт өгөх вэ? Чадахгүй байна гэдгээ эрх барьж байгаа намууд хүлээн зөвшөөрч гар өргөх чадвар байнауу? Улс чинь сүйрч байгааг ойлгох монгол байна уу????
2017-11-28
zochin:
neg l suriyatai edgedeg uvchin geed l heden jiliin umnu Lambas guai yariad l bsan minii medehiin 7oos 8 jiliin umnu iim uvchtei huniig onshilson olson emnelegiin emch suvilagch nart 30myangan tugrug ugdug gej bsan iim uvchtei huniig onshloh ni tednii uureg bhaf yagaad mungu ugnu gej terniivorond uvchunguu emchleh heregtei ym shig Sanagdaj bsan odoo ymar bolsoniig medehgui l dee
2017-11-26
zochin:
suriyatai hunee tusgaarlaj emchilj chadshgui ym chin ene uvchin mgld ingeed nemegdeed l bn gesen ug neg aild uvchilsuniig eruul humuustei hamt bailgaad gereer em ugsun bolood bailgaad bga ym chin yaj edgeh ym gadaad iim uvchtei huniig hevtuuleed buren edgeheer gargadag bas ter hunee 3jil hyanaltand bailgadag chehd mglchuud suriyatai ireed tegej emchluuleed edgej bsan
2017-11-26