Насанд хүрээгүй, жирэмсэн эмэгтэйн биеийг үнэлүүлж байжээ
2017-11-23

Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид нийслэлд үйл ажиллагаа явуулж буй саун массажны газруудаас ноцтой, хууль бус үйлдлүүдийг илрүүлэн, таслан зогсоож, шалгалтын ажиллагааг явуулж байна. 

 

 

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг нэр хаяг нь тодорхойгүй сауны газарт зургаан эмэгтэйн биеийг үнэлүүлж байжээ. Тэдний хоёр нь насанд хүрээгүй бөгөөд нэг нь жирэмсэн байсан нь шалгалтын явцад тогтоогджээ. Мөн тус дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр, хаяг нь тодорхойгүй сауны газрыг шалгахад дөрвөн эмэгтэйн биеийг үнэлүүлж байсан бөгөөд нэг нь насанд хүрээгүй болох нь шалгалтаар тогтоогдсон байна.

 

Энэхүү хууль бус үйл ажиллагааг зохион байгуулсан этгээдүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 13.1.2.1 дэх хэсэгт зааснаар хэргийн шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм.

 

Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйл. Хүн худалдаалах

 

1.Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсан; хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;

2.2.хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж;

2.3.Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасан байдаг.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Урд хөрш маань Нийгмийнхээ эмзэг бүлэг болон дундаж давхаргаа бүр улсаас бодлогоор нь дэмжиж байна. Жишээ нь Ядуу өрхүүддээ 2-р өрөө байрны барилгийн материалийг улсаас үнэ төлбөргүй өгч байх 2025 он гэхэд ядуурлаас ангижрах тухай яригдаж байх жишээтэй. Манайх хажууд нь ядууралтайгаа эвлэрээл байх юм даа
2017-11-24
зочин:
Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэж ярих дуртай улс тэгээд тийм л сүрхий байсан бол яагаад Норвеги Исланд Щвецарь шиг хөгжихгүй байгаа юм Тэднийг яриад яахав Яадаж 2-р Хөршөө харал даа Хятадыг муу Коминист гээд алдлаад л хараагаад л өмхий самхаагаар нь дуудаад хэдий Комнист гэсэн эдийн засаг хөгжлөөрөө Цагаачдын орон гэгдэх Нэгдсэн улсаас давнуул гэхээс хоцрохгүй байгааг бид нүдээрээ харж байгаа шүү дээ
2017-11-24
ЗОЧИН:
Дэн буудал саун массажны газар байна уу . Монголын төрд падлийгүй яагаад гэвэл энэ бол ардчилсан эрх чөлөөт чөлөөт ертөнц энэ бол Монголчууд та бүхний сонголт байсан нь гарцаагүй үнэн шүү дээ Эцсийн бүлэгт Үхэр Монголчууд аа Хар тамхи Архидалт Бие үнэлэлт Хүний наймаа аллага хүчирхийлэл авилга хээл хахууль луйвар хулгайг 27 жилтйн өмнө Үхэр Монголчууд нэгэн дуугаар сонгосон гь гарцаагүй үнэн бас гашуун энэ ардчилсан эрх ёөлөө эрх чөлөөт ерцөнцийг хэн ч зогёоож чадахгүй
2017-11-24
Зочин:
Ялын дээд хэмжээ
2017-11-23
zochin:
hun horoosontoi adil ylal hatuu yal ug
2017-11-23
irgen:
iim zambaraagui gazruudiig bygdiig ni ilryylj haagaach !!!! Hatuu arga hemjee av, nasaar ni hori,,,
2017-11-23
zochin:
haagaache uil ajilgaagn zogsoogoocheee
2017-11-23
иргэн:
Саун ажиллуулж муусайн охидуудыг дормжлуулж байгаа нөхдүүдийг, биеийг нь үнэлүүлж байгаа нөхдүүдийг хатуу шийтгэлдээ
2017-11-23
Өвгөн:
Ажилгүй л байлга, хүүхүүд чинь ийм болоод л байна, мөнгөтэй нь хятад, америкруу гаа явна тэдэн хамаа үгүй биз дээ, хүн хүндээ чоно ...
2017-11-23