Өглөө, орой явах автобусны тоог нэмлээ
2017-11-23

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээний  87 чиглэлд 937 тээврийн хэрэгслээр /шөнийн тээвэр-4/ нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж, өдөрт дундажаар 600-700 мянган зорчигч тээвэрлэж байна.

 

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалж үйлчилгээний автобус хоорондын хүлээгдлийн хугацаа нэмэгдэж, тээврийн хэрэгслүүд нэг зогсоолд давхцан ирэх зэргээр батлагдсан цагийн хуваарийн дагуу үйлчилгээ үзүүлэх боломжгүй болж нийтийн тээврийн үйлчилгээний зардал нэмэгдэх зэрэг асуудал үүсдэг.

 

Иймд нийтийн тээврийн үйлчилгээний оргил цаг, ачаалал ихтэй үед үйлчилгээний хүрээмжийг нэмэгдүүлэх, ачаалал ихтэй зогсоолуудын ачаалалыг бууруулах чиглэлээр дараах зохицуулалтыг хийж эхэлжээ.

 

Өглөөний оргил ачаалалын үед:

 

Нийтийн тээврийн үйлчилгээний ачаалал ихтэй дундын зогсоолуудын ачааллыг бууруулж иргэдийн зорчих эрэлтийг ханган ажиллах үүднээс холбогдох судалгааг хийж, өглөөний пик цагуудад ажлын өдрүүдэд өглөөний 07.25-07.40 цагийн хооронд хотын захын ачаалал ихтэй таван цэгээс /Саппоро, III эмнэлэг, Х хороолол, 25-р эмийн сан, 7-н буудал/ зургаан чиглэлд тус бүр нэг автобус нэмж явуулахаар болжээ.

 

Зогсоолын нэр

Зохицуулалт хийсэн чиглэл

Эх авах цаг

1

Саппоро

Ч:45"Ганхийц - ХМК - Зайсан"

7:40

2

3-р эмнэлэг

Ч:3 “Зүүнсалаа - Халдвартынэмнэлэг”

7:25

3

10-р хороолол

Ч:40 “Махимпекс – Тэнгискинотеатр - Улаанхуаран”        Ч:59 “ХМК-Офицеруудынордон”

7:30

7:40

4

25-р эмийн сан

Ч:57 “Улаанчулуут -Их наран - МУИС”

7:30

5

7 –н буудал

Ч:7 “Нисэх – Төвномынсан - 7 буудал-Зунжин”

7:30

 

 

Оройн оргил ачааллын үед:

 

Зорчигч урсгал багатай өдрийн цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог бууруулж, зардлыг нэмэгдүүлэхгүйгээр оройн оргил ачааллын үе буюу 17.00-21.00 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх зохицуулалт хийсэн. Үүнд найман аж ахуйн нэгж байгууллагын 17 чиглэлийн 57 тээврийн хэрэгслийн өдрийн цагт цонхлуулж, оройн ачаалалтай цагаар 20 гаруй чиглэлд дунджаар 99 тээврийн хэрэгслээр нэмэгдүүлжээ.

 

 

Р.Дулам

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Юу ч болохгүй байна
2017-11-24
Зочин:
AWTOBUSYG 21 TSAGt ZOGSOOKH YUM YARIAD BAYKH YUM , 24 TSAG KHURTEL YAWUULAKH KHEREGTEY
2017-11-23
зорчигч:
Бэлх-Вокзал буюу 29 чиглэлийн автобусны тоог нэмэгдүүлж өгнө үү. Бүр болдоггүй юм бол цагийн хуваарьтай болгож өгөөч ээ. Энэ чиглэлийн автобус өвөл зуны аль ч улиралд 1-2 цаг хүлээлгэж байж ирдэг. Харин ирэхдээ түгжрээд гэх шалтгаанаар нэг дор 4-5 тэрэг ирдэг нь эдийн засгийн хувьд ч алдагдалтай баймаар юм. Зөвхөн энэ чиглэлийн автобуснуудыг нь зориудаар түгждэггүй юм бол зайгүй 4-5 автобус нэг дор ирэх замын түгжрэл гэж байх уу.
2017-11-23