850 сурагч “Иргэний андгай” өргөнө
2017-11-23

 

“Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагаа энэ сарын 26-нд Төрийн ордонд болно.  Энэхүү үйл ажиллагааг Монголын Залуучуудын холбоо,  Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газартай хамтран Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулах гэж байна.

 

Иргэний андгай өргөх ёслолд уламжлал ёсоор 850 хүүхэд оролцож иргэний андгайгаа өргөх бөгөөд оролцож буй сурагчдыг “BE” брэндийн мөнгөн дугаар, “Гоо” брэндийн гарын бэлэг, Монголын Үндэсний музейтэй үнэ төлбөргүй танилцах зэрэг бэлгүүд хүлээж байна.

 

Энэ жилийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, Төрийн соёрхолт ардын жүжигчин Н.Сувд, Гавьяат жүжигчин Т.Ариунаа, “Киви” хамтлагийн дуучин Ука буюу Д.Уламбаяр, Загвар өмсөгч,”Яг түүн шиг” шоуны оролцогч Э.Энхболд, Загвар өмсөгч, “Дэлхийн мисс” тэмцээний шилдэг 15 оролцогчийн нэг Ц.Энхжин нар 16 настнуудад иргэний үнэмлэх гардуулах аж. 

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ах эгч аав ээж шигээ андгай тангаргаасаа буцдаг хүн болж боддогийг сургах нь ээ
2017-11-26
АНДГАЙ ТАНГАРАГ:
ТА НАРААС ГАНЦ ЮМ ГУЙЯ. ХҮҮХДҮҮДЭЭР АНДГАЙ ТАНГАРАГ ӨРГҮҮЛЭХЭЭ БОЛЬЧИХООЧ ДЭЭ. СӨХРӨӨД МӨРГӨӨД ГУЙЯ . БОЛЬЧИХООЧ
2017-11-24