ДАШТ-ий анхны медальтан Алтанцэцэгийн БАТЦЭЦЭГ
2017-11-24

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Польшийн Быдгош хотод болж байна. Чөлөөт бөхийн тэмцээн өчигдөр эмэгтэйчүүдийн 55, 58, 63, 75 кг-ын жингийн барилдаанаар эхэлсэн.

 

Эхний өдөр монголын дөрвөн бүсгүй зодоглосноос 58 кг-ын жинд 2014 оны залуучуудын дэлхийн болон Азийн аварга, 2011 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий алт, 2015 оны Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн мөнгө, 2014, 2017 оны хүрэл, Чувашийн Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын нээлттэй тэмцээний мөнгө, хүрэл, Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит ОУТ-ий алт, “Mongolia Open” ОУТ-ий нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл, насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, мөнгөн медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг мөнгөн медаль хүртэв.

 

Тэрбээр Польшийн дэвжээнд эхний даваанд 2015 оны залуучуудын дэлхийн аварга Шведийн Элин Йоханна Нильссоныг 2:1-ээр, шөвгийн наймд Энэтхэгийн Сангеета Сангеетаг цэвэр, хагас шигшээд БНХАУ-ын Ван Шиаосенийг оноогоор цэвэр (10:0) ялж, алтан медалийн төлөөх барилдаанд залуучуудын дэлхийн хошой аварга Японы Юзүрү Күманод 1:6-гаар ялагдсан юм.


“U-23”-ын ДАШТ-ий анхны медальтан А.Батцэцэг өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх гэсэн гурван насны ангиллын ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын чөлөөт бөхийн түүхэнд анхны тамирчин боллоо.

 

Гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн байдаг. Түүнчлэн А.Батцэцэг гурван жилийн давтамжтай гурван насны ангиллын ДАШТ-ээс (“Сомбатхей-2011” өсвөр үеийн ДАШТ-ээс мөнгө, “Загреб-2014” залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртсэн) медаль хүртээд байна.

Shuud.mn
Сонин хачин
po:
kkk zochin unen heljee neeree l body.fitness hurtel delhiin awraga bolloo shagnalaa og gdg bolson ble
2017-11-26
bb:
goe hellee
2017-11-25
12345:
Uul n zochin unen helsen bna zochin g demjij bna
2017-11-25
MGl:
har baraan medeelel davamgailsan iim aimaar niigemd heden tamirchidaa l harj jaahan omogshih yumdaa haaya, bayrlaj yavdag shuu ta nar mine l ene augaa tuuhtei jijighen ornoo baidag gedgiig delhiid meduulj yavdag shuu
2017-11-24
zev:
ZOCIN ci jinhene utgaaraa NOVSH yum.Iim bodoltoi hunii ajil hezeec butehgui.
2017-11-24
Зочин:
хатуу боловч үнэн үг. Олимпт л амжилт үзүүл, жинхэнэ нь тэр
2017-11-24
Зочин:
gutsoo hun bolgon chaddag yumaa l hiij bn... Ter ni yu ni buruu bgaan
2017-11-24
Zochin:
Odoo Mongold ireheer gavyat tamirchin, hudulmuriin baatar ugch Land200 unuulaarai. Yasan ch ih delhiin avarga boldog yum, yasan ih medali awch duusdaggui yum be? Baylag buteegch, olon humuusiig ajiltai hooltoi bailgadag humuusiig demjmeer b.a shuu.Sumo, judo, chuluut buh, undesnii buh gej baahan mahan tolgoituudaas zalhaj b.a shuu.
2017-11-24
Зочин:
хатуу боловч үнэн үг. Олимпт л амжилт үзүүл, жинхэнэ нь тэр
Зочин:
gutsoo hun bolgon chaddag yumaa l hiij bn... Ter ni yu ni buruu bgaan