Алга болсон 13 настай охиныг оллоо
Энэ сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг Аман хуур хотхоноос хичээлдээ явахаар гарсан 13 настай охин алга болсон. Тэгвэл охиныг дөнгөж сая олсон байна. Охины биеийн байдал гайгүй гэсэн мэдээллийг аав нь өглөө.
Сүүлийн үед бага насны хүүхэд алга болох тохиолдол цөөнгүй гарч буй. Замын-Үүдэд алга болсон 8 настай охин өнөөдрийг хүртэл олдоогүй байгаа. Охиныг хайх эрлийн ажиллагаа үргэлжилж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.
Тиймээс эцэг эхчүүд та бүхнийг бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, сургуульд нь тогтмол хүргэж өгч, авч байхыг сэрэмжлүүлж байна.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ