Цэрэг оргосны дараа Хойд Солонгос хилийн цэргүүдээ сольжээ
2017-11-24

Хойд Солонгосын цэрэг энэ сарын 13-нд хоёр Солонгосын цэрэггүй бүсийг давж, улмаар Өмнөд Солонгосийн хил давсан юм.

 

 

Тэрбээр зугтаах үедээ олон удаа буудуулсан бөгөөд өмнөдийн эмч нар цэрэгт хагалгаа хийж, амь насыг нь аварчээ. Цэрэг ухаан орсон болохыг Сөүлийн талынхан баталлаа.

 

Тэгвэл Хойд Солонгосын эрх баригчид цэрэг оргох үед хилийн хамгаалалтад байсан цэргийн албан хаагчдыг бүрэн бүрэлдэхүүнээр нь сольсон талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “www.koreatimes.co.kr” сайт уламжлав.

 

Хойд Солонгосын оргосон цэргийг хөөж байхдаа тус улсын цэргүүд хилийн шугам давсан аж.

 

1953 онд хоёр Солонгосын талын баталсан “гал зогсоох гэрээ”-г Хойд Солонгосын тал зөрчсөн хэрэгт буруутгагдаж буй талаар НҮБ мэдээллээ.

 

Мөн оргосон цэргийн  жийп машинтайгаар даван Өмнөд Солонгост ирсэн “72 цагийн гүүр”-ийг түр хугацаагаар хаах шийдвэрийг Пхеньян гаргасан байна. 1976 онд уг гүүрийг Хойд Солонгос 72 цагийн дотор барьсан учир ийнхүү нэрийджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
MUNHNARAN EEJ
2017-11-26
Irgen:
Zailuul.soligdson bol hil deer bsnuudiig bugdiig shorond hiisen bhdaa.aimaar oron.
2017-11-24
Зочин:
MES ZASAL GEJ BAILDAA,YAMAR HACHIN HEL AMTAIN,HAGALGAACH GEH SHIG.
2017-11-24
Зочин:
Urvagchiig bol tsaazlah heregeti
2017-11-24