“Төөрдөг байшин”-д түр саатаарай
2017-11-24

Гэрэл зургуудыг MPA.mn

 

“Төөрдөг байшин” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэн Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн дэргэдэх “Орт” галерейд нээгдсэн бөгөөд “Амьдрал бол төөрдөг байшин, гэвч өрөө бүрт аз жаргал бий. Хаалгыг нээ” уриан дор дэлгэгдэж байна. Үзэсгэлэнгийн зорилго нь нийгэм рүү бараан мэдээлэл цацаж, иргэдийг түгшээх бус урлаг уран сайхны аргаар хэцүү асуудлуудыг яаж даван туулах вэ гэдэгт эерэг нөлөө үзүүлэхэд чиглэж байна. Мөн үзэсгэлэнд тавигдсан бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулахын зэрэгцээ барималчдын бүтээлийг олон нийтийн гудамж талбайд байршуулан бичил цэцэрлэгт хүрээлэн бий болгох гэнэ.

 

“Төөрдөг байшин” үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд уран бүтээлчдийн бүтээлийг борлуулж үнийн дүнгээс 40 хувийг амьдралын хүнд нөхцөл байдалд байдаг ч сурч мэдэх чин эрмэлзэлтэй хүүхдүүдэд зориулах гэнэ.

 

Р.Дулам

 

 

Shuud.mn
Сонин хачин