Армийнхан жагсагчдын эсрэг хүч хэрэглэж, 200 хүнийг гэмтээжээ
2017-11-26

Пакистаны нийслэл Исламабад хотноо олон мянган иргэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна. Уг жагсаалыг хүчээр тараахын тулд эрх баригчид нийслэл хотноо цэрэг илгээсэн аж.

 

 

Армийнхан жагсагчдын эсрэг хүч хэрэглэсний улмаас 200 орчим хүн шархадсан талаар албаныхан мэдээллээ.

 

Мөн олон тооны хүн амиа алдсан бөгөөд энэ талаарх мэдээллийг хэвлэлийнхнээс нууцалсан талаар орон нутгийн хэвлэлүүд уламжлав.

 

Дээрх жагсаалтай ижилхэн жагсаал Лахор, Карачи хотноо болж байна.

 

Жагсагчид Захид Хамидын хууль бус  томилогоог эсэргүүцэж буй юм. Сайдын гэрт жагсагчид ирэх үед тэрбээр гэр бүлийнхээ хамтаар оргон зайлсан байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин