Хүний амь эрсэдсэн ослыг шалгаж байна

img

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 577 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 407 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 1 хүн гэмтэж бэртсэн байна. Мөн энэ өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 жолоочийг илрүүлэн саатуулжээ. 


Орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 2 хүний амь нас хохирсон. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын сайханы хөтөл гэх газар Hyundai Porter маркийн автомашин онхолдож, жолооч Т нь нас барсан хэргийг шалгаж байна. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ