М.Энхболдоосоо үлгэр аваарай, У.Хүрэлсүх ээ
2017-11-27

Гэрэл зургийг MPA.mn

 

Өнгөрсөн долоо хоног нэлэнхүйдээ МАН-ын хурлаар амьсгалсан өдрүүд байлаа.  МАН-ын XXVIII их хурал, анхдугаар бага хурал өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөв.

 

Их хурлын 1309 төлөөлөгч намын дүрмээ шинэчлэн баталж, намын  удирдлагуудаа сонголоо.  Хүйтний эрч чангарсан өвлийн тэргүүн сарын эхэнд болсон МАН-ын их хурал халуухан  уур амьсгалд болсныг  ажиглагчид онцолж байна лээ.  Орон нутгаас сонгогдсон төлөөлөгчид намын удирдлагууд гэхээсээ парламентад сонгогдсон гишүүдэд хандан  үгээ хэлс эн байна.   Тэр дундаа парламентад  анх удаа сонгогдсон гишүүдийн үг яриа, үйл хөдлөлийг төлөөлөгчид  ширүүхэн шүүмжилжээ.  Төрийн элчээр сонгогдчихоод парламентын танхимд боов идэж, бохь зажилж,  асуудалд орооцолдож байгаа журмын нөхдөө төр, түмнээ хүндэтгэж, бие авч явж чадахгүй байгааг нь нэр цохон шүүмжилжээ.  Төрийн эрхэм түшээд журмын нөхдийнхөө гашуун боловч үнэн  шүүмжлэлийг хэр хүлээж авсныг ирэх өдрүүд харуулах биз. 

 

 У.Хүрэлсүхэд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын албыг давхар хашууллаа. Хэдийгээр парламентаас гадна  дан дээлтэй гэгдэж  байсан түүнд одоо нам, төрийг удирдах эрх мэдэл бүрэн шилжээд байна.  Хагаралдаж, бутарсан МАН-ыг, эдийн засаг хүндэрсэн улс орныг  хэрхэн жолоодохоос У.Хүрэлсүх 2020 онд бурхан, будаа ал нь  болохоо  шийднэ.  Парламентад үнэмлэхүй олонх эрх баригч хүчнийг тэргүүлнэ гэдэг  олон түмэнд удирдагч хүний ухаан, зангарагаа таниулах алтан боломж, хувь  улстөрчийн тухайд их хувь тавилан.

 

 УИХ-ын дарга М.Энхболдын тухайд  МАН-ын даргын албааа нэр төртэй гүйцэтгэснийг олон нийт төдийгүй олон улс ч үнэлж байгаа биз.  МАН-ыг сөрөг хүчин байхад нь удирдан, 2016 оны парламент, орон нутгийн сонгуулиар түүхэн ялалт байгуулсан. Төрийн эрх мэдлийг намдаа авчирсан үед ажлаа хүлээлгэн өгч байгаа.  М.Энхболдын Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдал нь хувь хүнээсээ бус  хүрээлэгчдийн дулдуйчлалаас үүдэлтэй хэн хүнгүй   онцолж байгаа. Эрх мэдэлтэй улстөрчийг эргэн тойронд нь хүрээлэх долдой нар унагдгийг түүнд Ерөнхийлөгчийн сонгууль хатуу мэдрүүлсэн биз.  УИХ-ын дарга М.Энхболд  олуулаа үнэмлэхүй ялах баярын эрдэлт,  ганцаараа өндрөөс унах ялагдлын гашууныг аль алиныг нь амссан. Тиймээс  өнөөдрийн МАН-ын даргын тамгыг хүлээлгэн өгөх түүнд асуудал биш.  Харин ялалт, ялагдлын аль ч үед ноён нуруугаа алддаггүй түүнийг өөрийг нь  хүрээлэгчдийн   “аядуу зөөлөн”  гэх тодотолоос илүүтэй төрийн хар хүний хатуужсан ухааныг олон нийт үнэлж байна.  Тодруулбал, ялж сур, ялагдаж бас  сур гэдгийг биеэр үлгэрлэж байгаа  удирдагчаасаа МАН-ынхан бас суралцмаар.  Тэд өнөөдрийн тухайд шинэ даргадаа тал засах гээд завгүй гүйлдэж байгаа биз. Шинэ дарга У.Хүрэлсүх ч гэсэн экс дарга М.Энхболдоосоо үлгэр аваарай.

 

Нөгөөтэйгүүр МАН-ын шинэ дарга У.Хүрэлсүх ч тойрон хүрээлэгчдийн орон зайнаас  давж, түмний талд, алсыг харж ажиллах нь түүнд юу юунаас ээлтэй, уг нь. Одоо түүнийг МАН-ын мянган гишүүд тал засан дагаж байгаа. Басхүү  намаас  түдгэлзсэн гэх мянга мянга төрийн  албан хаагчид тойрон хүрээлс эн. У.Хүрэлсүх   Засгийн газраа байгуулаад танхимаа батлуулснаас бус  өөрийн  эрх мэдлийн хүрээний томилгоог хийгээгүй байсан.  Тиймээс ч өнөөдөр дэд сайд нар, агентлагийн дарга гээд олон томилгоо ар араасаа хүлээгдэж байгаа. Намын дарга, Ерөнхий сайдаасаа албан тушаал горилсон хийгээд одоогийн албан тушаалдаа үлдэх гэсэн эрхмүүд түүнийг тойрон эргэлдсээр байгаа.

 

Харин олон нийт тойргийн гадна амьдардгийг  үе үе санаж баймаар.  Тэрбээр МАН-ын даргын тамгыг гаргаж авах үедээ “МАН бол эв нэгдэлтэй нам. Энэ нам бол Монгол гэдэг айлын ууган хүү. Монгол Улсын цаашдын хувь заяа МАН-тай салшгүй холбоотой. Тиймээс би намынхаа эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Улс орныхоо эдийн засгийн уналтыг зогсоож, сэргээх хариуцлагатай үүрэг надад ногдож байна. УИХ дахь намын бүлгийн 33,32 гэсэн яриа энэ цаг мөчөөс эхлэн эцэс болж буйг та бүхэндээ зарлая” гэж  сэтгэл хөдлөлөө барьж ядан онцолж байсан. Энд сэтгэл хөдлөлөө барьж ядаж байхад тэнд хагарал дахин сэдэрч байгааг ч хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тиймээс л МАН-ын дарга У.Хүрэлсүхэд УИХ дахь 65-ын бүлэгтэйгээ найрамдлын гэрээ байгуулахаас өөр зам үгүй. Тэгээд ч МАН-ын дарга  дотоод аппаратдаа санаа зовох асуудалгүй юм билээ. Учир нь Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгаланг улираан сонгосон нь нүдээ олсон томилгоо байлаа.

 

Ийнхүү эрх баригч хүчин МАН өнгөрсөн долоо хоногт  түүхэн гэх их хурлаа хийлээ. Одоо улс төрийн нанчилдаанаа зогсоож, ажлаа хийцгээ, эрх баригчид аа.  Төр, засгийг барих бүрэн эрхийн хугацаа чинь цаг минут, өдөр өдрөөр хорогсдоор байгааг сана.

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Өнөөдөр хэзээ хэзээнээс илүүгээр Төрийн ноён нуруу үгүйлэгдэж байна шүү.
2017-11-28
зочин:
Энхболд чинь харин зангарагтай улс төрч бна шүү. Эр хүн ийм л бх хэрэгтэй.
2017-11-28
Зочин:
Яагаад Энхболд улс тунхагласны бохийн баоилдаанд ирж шагнал гардуулаагуй юм бол...Женко ч яахав тэнэгтэнэ биз...2016 онд Энхболд эсвэл МАН сайндаа ялаагуй Зи нарын гай сонгуулийн тэнэг тогтолцооны ур дун
2017-11-27
ИРГЭН:
ЭРДЭНЭС ТТ-Н УДИРДЛАГЫГ ШИНЭ ЕРӨНХИЙ САЙД МИНЬ АНХААРАЛДАА АВМААР АА.......... ТА ӨӨР ХҮН ТОМИЛОХ УУУУУУУУУУУУУУУУ................
2017-11-27
Зочин:
Жинхэнэ цөлх ухааны монгол эр чинь Энхболд юм биш үү. Хүрэлсүх ч нэг ойворгон худлаа нөхөр байна шүү
2017-11-27
Kool:
Биеийн бяраар нэгийг дийлнэ Ухааны бяраар олныг дийлнэ гэж үг байдаг . Дэлхийн даяарчлалын энэ цаг үед Хүрэлсүх,Женко хоёрын боловсрол мэдлэг, ухааны бяр хэт жулдах нь хармсалтай. Энэ хоёр нөхөр ухааны бяртай байсансан бол хоёр удаа шадар сайд, хоёр удаа салбарын сайд гурван удаа гишүүн байхдаа бүхнийг хийх эрх мэдэлтэй байсан. Одоо энэ хоёрын популизмын тугыг даган хөөрч тархиа угаалгасан долдой нар яанадаа хөөрхий . Популизм хэзээ ч ажилгүйдэл ядуурал хоосролыг арилгаж байгаагүйг дэлхийн түүхээс уншаарай.
2017-11-27
zochin:
ded saiduudaa solih boloogui yi
2017-11-27
Зочин:
Газрын наймаачин, авилгач, хулгайч, хор найруулагч, хужаа, болоорой гэнээ.... Хуцваа... Монголоороо байна.... Монгол ялна...
2017-11-27
Зочин:
ХУЛГАЙЧ БОЛООРОЙ ГЭСЭН САНАА ЮУ
2017-11-27
Зочин:
Хаа очиж хүн чанар нуруутай эрчүүд нь явж явж М.Энхболд Сундуй Эрдэнэбат байгаа даа хараарай.Албан тушаал тохироо хийдэггүй нам энэ дэлхий дээр байхгүй
2017-11-27
Зочин:
У.Хүрэлсүхийг М.Энхболдоос үлгэр ав гэжээ. Газрын наймаа хийж хөлжөөрөй гэж захиад байгаа юм уу? Эсвэл 60 тэр бумаар албан тушаал наймаал гэсэн үг үү?? Их л ухаантай захиас захих гээд байнаа даа
2017-11-27
Ма:
Энэ хүнийг 3 сая иргэн харж байгаа
2017-11-27
Зочин:
Хүрэлсүхэд ард түмэн итгэсээр л байгаа. Хийсэн болон хийх ажлуудыг нь дүгнэсээр байна. Ард түмний итгэлийг ахин хугалахаар хүн бишсэндээ
2017-11-27
ard:
Hurelsuhiin zasag odo ajilaa sain hiih l uldlee hrn huviin us xonzongoop handaj baigaa uls turchid bitgii ajiliig gatsaagarai ard irgedee bodoh tsag ni bolson
2017-11-27