Хятад үйлдвэрт дэлбэрэлт болж, хоёр хүн амиа алджээ
2017-11-27

БНХАУ-ын Нингбо хотноо дэлбэрэлт болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Уг үйл явдлын улмаас хоёр хүн амиа алдаж, олон хүн бэртсэн гэнэ.

 

 

Өчигдөр орон нутгийн цагаар 1.00 цагийн орчимд Жиангбей дүүрэгт үйл ажиллагаагаа явуулах үйлдвэрт дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн үеэр үйлдвэртэй ойролцоох хэд хэдэн барилга нурсан байна.

 

Аврах ажиллагааны үеэр аврагчид 30 гаруй хүнийг нуранги дороос гаргаж, аварчээ.

 

Хятадад үйлдвэрийн осол нь нийтлэг байдаг бөгөөд аюулгүй байдлын стандартыг сайжруулахыг олон улс уриалжээ.

 

Засгийн газар үйл ажиллагаагаа явуулдаг үйлдвэрүүдэд байнга шалгалт явуулдаг бөгөөд зөрчилттэй газруудад хатуу шийтгэл ноогдуулдаг хэмээн мэдэгддэг. Гэхдээ энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар үйлдвэрийн ослоор амиа алдагсдын тоо өнгөрсөн оныхтой харьцуулахад 25 хувиар илүү байна.

 

Хэдхэн жилийн дотор ослоор 29 мянган хүн амиа алджээ

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин