Оросын цэргийн ажиллагааны үеэр 53 хүн амиа алджээ
2017-11-27

Сирийн босогчдын хяналтад байдаг Дейр эз-Зойр мужид ОХУ-ын агаарын хүчнийнхэн цохилт өгсөн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг цэргийн ажиллагааны үеэр 53 хүн амиа алдсан гэнэ. Амиа алдагсдын 21 нь хүүхэд хэмээн босогчдын талаас уламжлав.

 

ОХУ “Бид босогчид бус Сирид хяналтаа тогтоохыг санаархаж буй “Халифатын вант улс” бүлэглэл агаараас цохилт өгсөн” гэж мэдэгжээ.

 

Энэхүү агаарын цохилтоос нэг өдрийн өмнө Сирийн тусгай хүчин Дамаск хотноо цохилт өгсөн юм. Цэргийн ажиллагааны үеэр 23 хүн амиа алджээ.

 

Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад өнгөрөгч долоо хоногт ОХУ-ын Сочи хотноо тус улсын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзсан билээ. Уг уулзалтын үеэр Путин Сири дэх цэргийн ажиллагаа дууссан” хэмээн мэдэгдсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Босогчид гээд аятайхан нэртэй Америкийн санхүүжүүлж зэвсэглэдэг террористууд. Тэр алан хядагчидаас харин ч цөөнийг устгаж.
2017-11-27
Zochin:
Uneniig bichikhgui kharluulakh gej oroldono oo bosogchid gej ju b.san jm bugdiig ni bumbugdukh kheregtei
2017-11-27
Зочин:
“Ройтерс” агентлаг үнэн юм бичиж ЯГ ХАРАГДААЧ!!!
2017-11-27