Улаанбаатар
Сэргээгдэх эрчим хүчний зөөврийн эх үүсвэрийг хүлээлгэн өглөө
2017-11-27

Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгээс ЗИЛ-131 автомашиныг тоноглон, нарны эрчим хүчийг цуглуулах таван хавтангийн тусламжтайгаар 1,6 кваттын цахилгааныг гаргаж, зай хураагуураар эрчим хүчийг нөөцлөн 1,5 кватт эрчим хүчний эх үүсвэрийг гаргах боломжтой сэргээгдэх эрчим хүчний зөөврийн эх үүсвэрийн иж бүрдлийг Монголд анх удаа зохион бүтээсэн байна.

 

 

ЭХЯ-ны харьяа Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийнхэн энэхүү шинэ бүтээлээ өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.

 

 

Тус үйл ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Санхүү хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, хошууч Я.Гантөмөр, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн захирал М.Түвшинжаргал, эрдэмтэн нарийн бичгийн дарга Р.Энхтүвшин, ЭША Ш.Төмөрбаатар нарын албаны хүмүүс оролцсон юм.

 

 

Сэргээгдэх эрчим хүчний зөөврийн эх үүсвэрийн иж бүрдэл нь  объектын гал түймрийг унтраахад ашигладаг насосыг таван цаг тасралтгүй ажиллуулах, 48м-ийн өндөрт нийт 12тн усыг гаргах хүчин чадалтай. Мөн  ой, хээрийн түймрийн үед 180м-ийн өндөрт 15тн усыг  гаргах техникийн үзүүлэлттэй бөгөөд бусад цахилгаан багажнуудыг шууд холболтоор шуурхай ажиллагааны үед ашиглах боломжтой аж.

 

Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас тус иж бүрдлийг  Орхон аймгийн Онцгой байдлын газарт олгохоор шийдвэрлэн газар дээр нь хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ

Shuud.mn
Сонин хачин