МАН эв эеийг хичээж ажиллана
2017-11-27

Гэрэл зургийг MPA.mn

 

МАН-ын XXVIII их хурлын үр дүнгийн талаар тус намын  Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэвлэлийн бага хурал хийлээ.  Тэрбээр мэдээлэлдээ:

 

-МАН-ын XXVIII их хурал энэ сарын 20-23-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Их хурлаар 1309 төлөөлөгч оролцож,  санал, шүүмжлэлээ харилцан ярилцлаа. Манай намын дүрэмд эмэгтэйчүүдийн квотыг 25 хувь байх ёстой гэж үздэг. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүн энэ заалтыг хангасан.

 

МАН-ын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар өрсөлдсөн.  Нэр дэвшигчдээс 64.3 хувийн саналаар У.Хүрэлсүх МАН-ын даргаар сонголоо. Мөн МАН-ын дарга У.Хүрэлсүх намын бага хурлын гишүүдээ батлууллаа. МАН-ын бага хурлын гишүүд 310 байсныг 369, Удирдах зөвлөлийн гишүүн 33 байсныг 29 болголоо. Түүнчлэн намын шат шатны байгууллагад эмэгтэйчүүд 25 хувь байсныг 30 хувь болгосон. Эрх барьж байгаа үед МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, сөрөг хүчин үед МАН-ын дарга Удирдах зөвлөлөө даргална гэсэн заалт байсан. Үүнийг эрх барьж байсан ч, сөрөг хүчин байсан ч Удирдах зөвлөлийг Ерөнхий нарийн бичгийн дарга удирдахаар болсон.

 

МАН социалдемократ буюу нийгмийн ардчилсан чигийг баримталдаг. МАН шударга ёс, хариуцлагыг эрхэмлэнэ. Хүнд суртлыг багасгаж, иргэдээ тогтвортой ажлын байраар хангана. Намын эв нэгдлийг хангаж, хоорондын эв эеийг хичээн ажиллахыг их хурлын төлөөлөгчид асуудал хөндөж ярьсан. Үүнтэй холбоотой дүрэмдээ заалт орууллаа. МАН-ын мөрийн хөтөлбөрийг чиглүүлэхдээ анхаарч ажиллаж, заалтаа хэрэгжүүлээгүй намын гишүүдэд хариуцлага хүлээлгэх ёстой гэж дүгнэсэн. Тэр ч үүднээс МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга, дэд даргатай ажиллахаар болсон хэмээлээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. 

 

-МАН-ын зарим гишүүд улс төрийн хүчин байгуулаад тусгаарлах гэж байгаа тухай яригдаж байна. Энэ талаар?

 

-МАН-ын их хурлын үеэр ийм зүйл яригдаагүй. Шинэчилсэн дүрмээ баталж, эв эеэ хичээхийг чухалчилсан. 

 

-УИХ дахь намын бүлэг дотроо 32-33 гэж талцалтай байна. Энэ асуудлыг хэрхэн хэлэлцэв?

 

-Намын эв нэгдлийг хангаж ажиллахыг төлөөлөгчид хүссэн. МАН-ын дарга сонгогдоод УИХ дээр хоёр талцсан, хагарсангүй зүйлгүй. Үзэл бодлын өрсөлдөөн байсан. Намын даргаа дуу хоолой нэгтэйгээр сонгосон. Цаашдаа хагарч, талцаж, бутрах нөхцөл бидэнд байхгүй. Бид их хурлаасаа эв эе хичээхийг шаардсан. Дээр нь УИХ-ын гишүүд маань эв эеэ ололцож, бие биенээсээ уучлал хүссэн. 2016 онд ард түмний өгсөн өдөр итгэлийг 2020 онд хамтдаа биелүүлэх хэрэгтэй. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Та нар эвтэй нэрийн дор хуйвалдаж хулгайлж дуусгана...хэн итгэх вэ..түрүү ч алдаа гаргасан гишүүдээ яаж ч чадахгүй байж худлаа яриад ард олнийг тэнэг гэж хэлж байна....
2017-11-27
Зочин:
Энэ Амарбаясгалан гэдэг залуу гайгүй юм байх гэж бодсон бүр улайн цайм худлаа хэлээд байдаг боллоо. Өмнө нь яасан бэ 60 тэр бумыг бичлэг гээд хуцаад байсан хоорондоо муудалцахдаа энэ үнэн юм билээ гээд хуцаад байсан. ЗТН-ийн Төмөрбаатарын арыг даадаг гэсэн. Төмөрбаатар нь тус баазаас хэдэн тэр бум төгрөг унагаад байдаг гэссэн үүнтэй хувааж иддэг байхалдаа
2017-11-27
AMARAA:
TIIM
2017-11-27
khaipi:
Chadgui shuu . show boj duusna
2017-11-27
AMARAA:
TIIM