Нийтийн эзэмшлийн зам, талбайд түлээ нүүрс заруулахгүй
2017-11-27

 

Cүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт авто зам дагуу нийтийн эзэмшлийн зам, талбай дээрээс зөвшөөрөлгүй түлээ, нүүрсний худалдаа хийж буй газруудад дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг Зохицуулах зөвлөлөөс баталсан удирдамжийн дагуу шалгалт хийжээ. Цагдаагийн 2 дугаар хэлтэс, 9, 11-16 дугаар хороодын Засаг даргын Ажлын албатай хамтран зөрчилтэй 50 иргэнд албан ёсны мэдэгдэл хүргүүлж өөрсдийн хашаа болон зориулалтын цэгээс худалдан борлуулах шаардлага таввжээ.  

 

Мөн шаардлага хангасан түлээ, нүүрсний цэгүүдтэй Хамтран ажиллах гэрээ байгуулахаар 9, 12, 13, 14, 15, 16 дугаар хорооны иргэний танхимд нийт 55 иргэнтэй Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга болон хариуцсан мэргэжилтэн, хорооны Засаг дарга, хэсгийн байцаагч, цагдаа нарын хамт уулзалт зохион байгуулж, холбогдох хууль тогтоомж болон хамтран ажиллах гэрээний танилцуулга хийж, иргэдийн санал хүсэлтийг авч Хамтран ажиллах гэрээ байгуулж эхлээд байна.

Shuud.mn
Сонин хачин