Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Ын Хэ өнөөдөр эхэлсэн шүүх хуралдаа оролцохоос татгалзсан талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.
Пак Ын Хэ эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй буйгаа мэдэгдсэн байна. Түүний нуруу болон хөл өвдсөн талаар албаныхан уламжлав.
Тэрбээр өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан учир албадан баривчлан, улмаар шүүх хуралд оролцуулах боломжгүй гэнэ.
Түүнийг авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, улсын нууцын зэрэглэлтэй материалыг бусдад үзүүлсэн, дамжуулсан гэх мэт 12 хэрэгт буруутгагдаж буй юм.
Прокурорууд Пак Ын Хэд 20-30 жилийн төлөвлөөд байна. Өнгөрсөн сард шүүхээс Пак Ын Хэгийн цагдан хоригдох хугацааг зургаан сараар сунгасан билээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |