Э.Идэрцог: Хойд Солонгосоос 300 мянган ам.долларын нэхэмжлэх АТГ-т ирсэн

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц “УИХ-ын гишүүн Л.Болд нь Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа БНАСАУ-тай зэвсгийн наймаа хийсэн. Энэ хэргээс болж, хоёр хүн цаазлуулсан. Хойд Солонгосоос 300 мянган ам.доллар нэхэмжилсэн бичгийг Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн” гэсэн тайлбар хийсэн.
Харин УИХ-ын гишүүн Л.Болд энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад хандаж, нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ мэдэгдсэн.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Б.Хурц гишүүдийн нэр хүндэд халдаж байна. Хойд Солонгост зэвсэг худалдсан гэх энэ дуулиан нь нэг хүний биш улсын асуудал болж хувирлаа” гэж байсан.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог энэ асуултад хариулт өглөө. Тэрбээр “УИХ-ын гишүүн Л.Болд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгостой 300 мянган ам.долларын хэрэгт холбогдсон талаар албан бичиг АТГ-т ирсэн. Одоогоор хяналт, шалгалтын ажил үргэлжилж байна” гэлээ.
Р.Ренчиндулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ