Хятад хөвгүүд автобусны дор нуугдаж, 80 км замыг туулжээ
2017-11-28

Хятадад нэгэн хачирхалтай хэрэг гарчээ. Бага насны хоёр хятад хүү орон нутгийн автобусны дор нуугдаж, 80 км замыг туулсан байна.

 

 

Уг хэрэг Гуансу мужид болсон бөгөөд хөвгүүд Гуандун мужид ажил хийж буй аав, ээжтэйгээ уулзахын тулд ийнхүү эрсдэлтэй алхам хийжээ. Хөвгүүд энэ сарын 23-нд сургуульдаа ирээгүй бөгөөд багш нь тэднийг хайж байсан гэнэ.

 

Автобусны жолооч хөвгүүдийн зургийг авч, нийгмийн сүлжээндээ нийтэлсэн байна. Тэд даарч, өлсөхөөс гадна хувцас зэрэг шавар шавхай болсон байжээ.

 

Хөвгүүд 8 болон 9 настай бөгөөд “Southern Morning Post” сонинд "Бид аав, ээжийгээ санасан. Тиймээс л тэдэнтэй уулзахаар шийдсэн” гэж ярьсан аж.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Yostoi Hend hamaatai yumbee ene hereg boo med:
Haviin bolj buteehguu har energi chirch avchirch tolgoi ugaahaa boliochee
2017-11-28