Хөнгөлөлттэй эмээр үйлчилж байгаа эмийн сан, өрхийн эмч нарыг хянана
2017-11-28

 Эрүүл мэндийн сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу ЭМЯ, НЭМГ, Эрүүл мэндийн даатгалын газраас хамтран нийслэлийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг, Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй эмээр үйлчилж байгаа эмийн сан, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын жор бичилтийн стандартын хэрэгжилтэнд хамтарсан үнэлгээг хийлээ.

 

                

 

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй байгууллагаар хяналт, үнэлгээг 25 хүний бүрэлдэхүүнтэй зургаан ажлын хэсэг томилогдож, өнгөрөгчарваннэгдүгээр сарын 10-наас эхлэн хийсэн дүгнэлт мэдээллээ олонд хүргэлээ.

 

Хяналт үнэлгээний дүнгээр дараах нийтлэг зөрчил дутагдал илэрчээ.Тухайлбал:

 

  1. Иргэдийн эрүүл мэндийн боловсрол, ялангуяа эмийн зохистой хэрэглээний талаарх мэдээлэл хангалтгүй. Шаардлагагүй, өндөр үнэ өртөг бүхий эмбэлдмэл бичихийг хүсдэг.
  2. Өрхийн эмч нар хөнгөлөлттэй эмийн жор бичихдээ өвчтөнд холбогдох стандарт, эмнэлзүйн удирдамжийн дагуу үзлэг, оношилгоо  хийж онош тавьсны дараа шаардлагатай эмийг бичдэггүй.
  3. Үзлэг, эмчилгээг өвчтөний амбулаторийн картанд бичиж тэмдэглэдэггүй.
  4. Үзлэгийг E-Health цахим бүртгэл, эмчийн үзлэгийн журналд бүртгэдэггүй.
  5. ЭМД-ын хөнгөлөлтөөр олгох эм бичсэн жорыг бүртгэж, хяналт тавьдаггүй.
  6. ЭМД-ын хөнгөлөлтөөр олгох эмийн жорыг даатгуулагчдын хүсэлтээр ямарч хяналтгүй, олноор бичдэг гэсэн нийтлэг зөрчил дутагдал байна.

 

Энэхүү дүгнэлтийг ЭМЯ-ны удирдлагын зөвлөлд танилцуулан цаашид дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн байна.

 

Тухайлбал эмийн цахим жорын программыг нэвтрүүлж, эмийн жор бичилтийн хяналтыг сайжруулах, иргэдийн эмийн зохистой хэрэглээний мэдлэг хандлага, өрхийн эмч нарт зохистой жор бичилтийн талаар сургалт, мэдээлэл хийх. Мөн эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтын нэр төрөл, хөнгөлөлтийн хувь хэмжээг үндэслэлтэй шинэчилэх зэрэг ажлыг ойрын хугацаанд хийж, үр дүнг нь олон нийтэд танилцуулахаар боллоо.

 

ЭХ СУРВАЛЖ: http://mon.emg.ub.gov.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг батлахдаа нэг л үнэ тогтоомоор байна тэгэхгүй бол эмийн сан болгон ижил төрлийн эмийг харилцан адилгүй үнээр олгож байна
2017-11-29
zochin:
Orhiin emch nart no bii shvv
2017-11-28