АСЕМ-ын зохион байгуулалтад аудит хийж эхэллээ
2017-11-28

АСЕМ-ын зохион байгуулалтаас 14.8 тэрбумын зөрчил илрүүлж, аудит хийж эхэллээ

 

 

Үндэсний аудитын газраас АСЕМ-ын үйл ажиллагаанд зориулсан төсвийн хөрөнгөний зарцуулалтад аудит хийж эхэллээ. Төрийн аудитын тухай хуулиар аудит хийхдээ нээлт хийх ёстой. Энэ дагуу нээлтийг өнөөдөр хийж, төрийн яамд болон холбогдох байгууллагын албан тушаалтнуудад мэдээлэл өглөө.

 

Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар “АСЕМ бол Монгол Улсыг танилцуулах ач холбогдолтой олон улсын чуулга уулзалт болсон. Гэхдээ төрийн аливаа үйл ажиллагаанд төсвийн хөрөнгийг зүй зохистой зарцуулсан байх ёстой. АСЕМ-ын зохион байгуулалтад санхүүгийн эрсдэл гарсан учраас аудит оруулж байна. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн ажлын зарим нь дутуу, үр дүнгүй, зарим нь хувийн хэвшил ашиглаж байгаа зэрэг зөрчил байна” хэмээн аудит хийх болсон шалтгаанаа тайлбарлав.

 

Аудитын үйл ажиллагааны талаар тус газрын Санхүүгийн аудитын газрын дарга Ц.Наранчимэг “Монгол Улсын ерөнхий аудиторын тушаалаар АСЕМ-ын үйл ажиллагаанд эрсдэлийн аудит хийхээр, ажлын баг томилогдсон. Баг таван хүний бүрэлдэхүүнтэй байна. АСЕМ-ын зохион байгуулалтад 23.6 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөв баталснаас 20.8 тэрбум төгрөг зарцуулсан. Санхүүгийн тайлангаар 14.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Тиймээс зайлшгүй гүнзгийрүүлэн судлах шаардлагатай буюу эрсдэлтэй асуудал байна хэмээн үзэж аудит хийхээр баг ажиллаж эхэллээ. Яамдын Төрийн нарийн бичгийн дарга, ИНЕГ-ын дарга, ГЕГ-ын дарга, ТЕГ-ын дарга зэрэг АСЕМ-тай холбогдсон бүх байгууллагын удирдлагуудыг оролцуулж байна.

 

АСЕМ-ын үйл ажиллагааг улс болон нийслэлийн төсвийн хөрөнгө, гадаадын хандив тусламж, Хөгжлийн банкны хөрөнгө, бусад эх үүсвэр гэсэн санхүүжилтээр зохион байгуулсан. Энэ бүхэнд аудит хийх үйл ажиллагаа ирэх оны гуравдугаар сарын 20 хүртэл үргэлжлэх юм байна” гэсэн мэдээллийг өглөө.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
АСЕМ аас үүдээд:
АСЕМ аас үүдээд ГХЯамны булхай луйвар.албан тушаалын наймаа.визны наймаа.ДИПЛОМАТ ын байрыг луйвардаж авж зарсан баримтууд ЦЕГ т бүгд бэлэн бии.тухайн үед шалгах гэхээр ЭБИ.ПҮРЭВСҮРЭН.ГАНХУЯГ нар хаагаад байсан. Ганхуяг элчин сайдыг даруй татаж их цэвэрлэгээг ГХЯ нд хиих нь зүйтэй.их баяжсан даа Ганхуяг.одоо БЭЭЖИН.ХӨХХОТ.ЭРЭЭНД түүний сүлжээ нэгэнт үүсч ВИЗНЫ НАЙМААГ хииж Монгол улсын нэр хүндийг унагаж байгаа нь тагнуулын шугмаар илчлэгдсэн ба тангуулаас тавигдсан мөнгөнд шуналтай дэд консулуудыг эрхшээлдээ оруулсан байна.ТЕГ ын шинэ удирдлагууд үүнийг анхааралдаа авах болно. Эрээний консул.Хөххотын консулын газарыг бүрэн цэвэрлэхээр ажиллаж байгаа болно.
2017-11-28
Зочин:
Шалгасан нэр зүүгээд бантан болгоод хаячихна. Үнэн зөв шалгана гэж найдах хэрэггүй. Манайханы ажил иймэрхүү нэгэн жишигээр явдаг тогтолцоо аль хэдийн бий болсоныг одоо хүртэл ойлгоогүй явдаг. Мөн ч тэнэг байна даа монголчууд минь Их ч хууртаж толгойгоо маажих юм. Манай улс эх орон шудрага журмыг баримталж цааш хөгжинө гэхэд дэндүү хэцүү болчихоод эх толгойгоо алдчихаад байна шдээ Уг нь монгол эх орны минь заяа буян хаячих болоогүй л юмсан. Гадныхны гар хөл дэндүү их орж түүнд ногтлогдсон хэд ч монгол орныг минь мөн ч их сүйрүүлж байна
2017-11-28
Zochin:
Beleg dursgal ugux nereer asar ix unetei yum shaxaj ix idej uusan baixaa. Baaxan oyutan unegui ajilluulchxaad tsalin xuls gej ugsun geed gariin useg zuruulsan baisan
2017-11-28
Зочин:
ЗОЧИД БУУДЛЫНХ ЭД ЗҮЙЛ НЬ БҮРЭН БАЙШИНТАЙГАА БАЙДЫН БОЛОВ УУ, ИХ ТАНСАГ ГОЁ БУУАЛ БАЙСАН СУРАГТАЙ, САЙН ШАЛГАЖ, ОЛОН НИЙТЭД ИЛ ТОД МЭДЭЭЛЭХИЙГ ХҮСЬЕ.
2017-11-28
Зочин:
ашгүй дээ, сайн шалгаарай
2017-11-28