ОХУ-д 15 эмч суралцана
2017-11-28

ОХУ-аас манай эмч эмнэлгийн ажилчдыг “Эх барихын яаралтай тусламж”, “Хүүхдийн өвчин ба халдварт өвчин”, “Хүүхдэд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх арга зам” гэсэн үндсэн 3 чиглэлээр эмч нарыг жил бүр сургаж байгаа. Өнгөрсөн жил Москва, Санкт Петербург хотод болсон “Эх барихын яаралтай тусламж”, “Хүүхдийн өвчин ба халдварт өвчин” сэдэвт сургалтуудад эх барих, эмэгтэйчүүд, мэдээгүйжүүлэг, хүүхдийн эмч, халдвартын зэрэг 19 эмч хамрагдсан.

 

Энэ жилээс гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг ирэх сарын 2-нд ОХУ-ыг зорино.

 

 

Ийнхүү сургалтанд хамрагдах эмч нарыг өнөөдөр сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзлаа. Тэрээр хэлсэн үгэндээ эрүүл мэндийн салбарт яаралтай авч хэрэгжүүлэх үндсэн 5 чиглэлээр хийх ажлаа товч танилцуулаад, хүүхдийн яаралтай тусламжийг чадвахжуулах чиглэлээр сургалтад оролцох гэж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж ажиллаж байгаа. Мөн сургалтад хамрагдаж ирээд сурсан, мэдсэн, олж авсан туршлагаа бусаддаа түгээх, үр дүнтэй ашиглах тал дээр анхаарах хэрэгтэйг захиад аян замдаа сайн явахыг ерөөлөө.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Chaavaas da ene said mergezlion ganc ch ug alga
2017-11-28