Улаанбаатарт 18 хэм хүйтэн байна
2017-11-29

Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна.

 

2017 оны 11 дүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. өдөртөө 17-19 градус хүйтэн

Shuud.mn
Сонин хачин