Авлигын хэргээр баригдсан ханхүү нэг тэрбумыг төлж, суллагджээ
2017-11-29

Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мухаммед бин Салман өнгөрсөн сард авлига авч, эрх мэдлээ урвуулан ашигласан гэгдэх тус улсын язгууртан гэр бүлээс гаралтай эрхмүүдийг баривчлах шийдвэр гаргасан билээ. Тус улсад анх удаагаа авлигын эсрэг кампанит ажил явагдаж буй юм.

 

 

Авлигын улмаас баригдсан хүмүүсийн дунд дараагийн эзэн хаан хэмээгдэж байсан ханхүү Митеб бин Абдуллах багтсан нь олныг гайхшруулсан билээ. Ханхүү энэ сарын 4-нд баригджээ.

 

Тэгвэл ханхүү бие төлөөлөгчөөрөө дамжуулан Засгийн газартайгаа хэлэлцээр хийж, тохиролцсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв. Тохиролцооны дагуу тэрбээр суллагджээ. Гэхдээ тэрбээр Засгийн газартайгаа тохиролцохын тулд нэг тэрбум доллар төлсөн аж. Авлигатай тэмцэх газар хэвлэлээр цацагдаж буй дээрх мэдээллийг баталжээ.

 

Ханхүү өмнө нь Саудын Арабын Үндэсний Гвардийн тэргүүн байсан юм.

 

Түүнээс гадна хааны гэр бүлийн гурван ч язгууртан Засгийн газартайгаа тохиролцоонд хүрэхээр ажиллаж буй гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Ц.Элбэгдорж, Ми .Энхболд нарын бүлэглэлээс мөнгийг нь салгаад зүгээр гудамжинд гаргахад монголд авлига 50 хувь багасна.
2017-11-29
Зочин:
Zasgiin gazraa 1 terbumaar avligachihsan yum bish uu
2017-11-29
Bmdr:
Xeleed yuxev.
2017-11-29
Мх:
ХААНТ ЗАСАГЛАЛ, ХАТУУ ДЭГТЭЙ ШАШИНТАЙ УЛСАД ХҮРТЭЛ АВЛИГАЛТАЙ ШУДАРГААР ТЭМЦЭЖ БАЙХАД МОНГОЛ УЛСАД ТЭДНИЙГ БИД ОРОЙ ДЭЭРЭЭ ЗАЛЧИХААД Л БАЙХ ШИГ БАЙНА ДАА...
2017-11-29