Пхеньяны харвасан пуужин 960 км замыг туулжээ
2017-11-29

Хойд Солонгос улс өнөөдөр үүрээр алсын тусгалтай баллистик пуужин харвасан билээ. Уг пуужин зүүн зүгт 960 км замыг 53 минутын хугацаанд туулаад улмаар Японы тэнгист унасан байна. Тус улс өнгөрсөн есдүгээр сард Японы Хоккейдо арлыг чиглэн пуужин харвасан билээ.

 

 

“Пхеньяны харвасан дээрх пуужин АНУ-ын газар нутгийн нэгээхэн хэсэгт цохилт өгсөн бол тус улс хариу арга хэмжээ авахаар төлөвлөж байсан” талаар Пентагоны тэргүүн Жеймс Паттис мэдэгджээ.

 

Пентагон 24 цагийн өмнө хиймэл дагуулын зургийн тусламжтай Хойд Солонгос улсыг туршилт хийхээр төлөвлөж байгааг тогтоож, Өмнөд Солонгос болон Япон зэрэг холбоотон орнууддаа сэрэмжтэй байхыг анхааруулаад байсан юм.

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өнгөрөгч долоо хоногт “АНУ, Өмнөд Солонгос болон Япон улсад байрлах 20 томоохон байгууламж болон дурсгалт газруудыг газрын хөрснөөс арчих болно” гэж мэдэгдсэн. Эдгээр байгууламжуудыг устгах пуужинг үйлдвэрлэсэн тухайгаа мэдэгдсэн билээ.

 

Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Хойд Солонгосын пуужингийн хөтөлбөр АНУ-ын газар нутагт заналхийлэх хэмжээний өндөр түвшинд хүрээгүй” хэмээж байсан.

 

Хойд Солонгос ээлжит туршилтаа хийсний дараа “Хойдууд биднийг заналхийлж эхэллээ” гэж Трамп хэлжээ.

 

“Тэрбээр ийнхүү хэлсэн нь Хойд Солонгосын харвасан пуужин АНУ-ыг заналхийлэх боломжтой гэдгийг баталлаа” хэмээн “CNN” агентлаг уламжлав.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин