Өвс тэжээл, үрийн буудайг татвараас чөлөөлөхийг дэмжив
2017-11-29

Төсвийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар  Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай  болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв. Байнгын хорооны хуралдаанд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг төслийг танилцуулсан юм. 

 

Энэ  онд улсын хэмжээнд 396,6 мянган га тайлбад үр тариа, үүнээс 367,2 мянган га тадбайд буудай, 14,9 мянган га талбайд төмс, 7,5 мянган га талбайд хүнсний ногоо, 78,2 мянган га талбайд тосны ургамал тарьсан ч өнгөрсөн тавдугаар сарын 20-оос долдугаар сарын 10-ныг хүртэл тариалангийн бүс нутгаар 40-50 хоног хур тунадас ороогүй, хэт халалттай байсан учраас авах ургацын хэмжээг бууруулсан байна.

 

Ургац хураалтын урьдчилсан дүнгээр нийт 223 мянган тонн үр, тариа, үүнээс 216,2 мянган тонн улаанбуудай, 113,9 мяган то төмс, 75,8 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авч, гурил үйлдвэрлэгчид 120 мянган тонн буудай нийлүүлжээ. Мөн тариалан бүхий аж хуй нэгж, иргэд 390 мянган га талбайд уринш боловсруулж бэлтгэсэн бөгөөд 2018 онд тарилалтад 60 мянган орчим тонн үрийн буудай шаардагдах аж.  Өмнөх жилүүдэд өвс, тэжээлийг манай улс жилд дунджаар 1,2-1,4 сая тонн өвс бэлтгэдэг байсан. Харин энэ жил 850 мянга орчим тонныг бэлтгэж, 400 гаруй мянган тонн өвс дутагдах төлөвтэй байгаа гэнэ. Тиймээс гурилын үнийг нэмэхгүй, тогтвортой хадгалах, 2018 оны тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх, малын өвөлжилт, хаваржилтийн бэлтгэлийг хангах зорилгоор импортоор авах малын тэжээл, өвс, 225 мянган тонн хүнсний, 10 мянган тонн үрийн буудайг Гаалийн татвараас чөлөөлөх шаардлагатай байгаа тус Засгийн газар Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барьсан байна. 

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй.  Дээрх  хуулийн төслийг байнгын хорооны гишүүдийн 80 хувь нь дэмжсэн юм. 

 

Дараа нь  Засгийн газраас өргөн мэдүүлсэн НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн О.Батнасан "ОХУ-аас саяхан нэг боодол тэжээл 1900 төгрөгөөр авч байсан бол одоо 6000 төгрөгийн үнэтэй болжээ. Салбарын яамны ажлын хурдаас болоод Ховд аймгийн малчид үнэтэй тэжээл авахад хүрээд байгаа. Энэ асуудлыг анхааралдаа авахыг сануулж байна" гэлээ. 

 

Ингээд хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь  нь дэмжсэнээр өнөөдрийн байнгын хорооны хуралдаан өндөрлөв.

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин