Монгол-Словак улс хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурав
2017-11-29

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Словак Улсын Эдийн засгийн сайд Петер Жигаг өнөөдөр хүлээн авч уулзав.  

 

Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар Словак Улстай хүнс, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, уул уурхай, боловсролын салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлж, тус улстай хамтран ажиллах боломжтой тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг айлын талд санал болгов. Словак Улсын Эдийн засгийн сайд П.Жига эртний анд Монгол Улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх, эрчимжүүлэхэд энэхүү уулзалтын зорилго оршиж буйг тэмдэглээд Монгол Улстай ус, геологи, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтын ажиллагааг эхлүүлэх сонирхлоо илэрхийлэв.  

 

          

Сайд нар Монгол, Словакийн хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг дэмжих, чингэхдээ хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийг хоёр болон олон талт механизмын хүрээнд шийдвэрлэх асуудлаар мөн дэлгэрэнгүй санал солилцов. 

 

Тус уулзалтын дараа “Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Словак Улсын Эдийн засгийн яам хоорондын хэлэлцээр”-т сайд нар гарын үсэг зурав.

 

 

ЭХ СУРВАЛЖ: http://www.mfa.gov.mn

 

Shuud.mn
Сонин хачин