Хууль зүйн салбарын 24 000 ажилтан цалингаа хандивлав
2017-11-29

 

Онцгой байдлын албыг бэхжүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, аврах, гал унтраах үйл ажиллагаанд ашиглах нисдэг тэрэгтэй болгох зорилгоор ард түмний санаачлагаар эхлүүлсэн хандивын аян улс орон даяар өрнөсөн.

 

Онцгой байдлын албанд туслах энэхүү хандивын аян өнөөдөр ч үргэлжилсээр байна. Хандивын аянд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хандивласан 809,6 сая гаруй төгрөг Онцгой байдлын ерөнхий газарт төвлөрөөд байгаа юм. Тэгвэл өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яам, түүний харьяа байгууллагын нийт 24 мянга гаруй ажилтан, алба хаагчид нэг өдрийн цалин болох 640 сая төгрөгийг ОБЕГ-т хандивлалаа.

 

 

Хандивыг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Г.Билгүүн нар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралд хүлээлгэн өгсөн юм.  

 

 

Ард түмний хандиваар цугласан хандивын мөнгөнөөс одоогийн байдлаар ямар нэгэн зарцуулалт хийгдээгүй байгаа бөгөөд жижиг оврын нисдэг тэрэг Автожир /CALIDUS/, нисэх аппарат, гамшгийн голомтод ажиллаж буй гал сөнөөгч, аврагчдын эрүүл мэндийг хянах, эрт оношлох, урьдчилан сэргийлэхэд чухал шаардлагатай биохимийн шинжилгээний бүрэн автомат анализатор /PICCOLLO XPRESS/ болон багц шинжилгээ хийх нэг бүрийн оношлуур, хорт хий утаанаас хамгаалах баг зэрэг Онцгой байдлын албанд нэн тэргүүнд шаардлагатай багаж, тоног төхөөрөмж худалдан авахаар төлөвлөөд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
одоо төрийн алба хаагчидаас хандив авахаа болич онцгой албанд төсөвлөөд өгсөн хөрөнгө байгаа ш дээ юм л бол хандив дунд шатны дарга нар улсын унаа унадагийг нь болиулаад мөнгөө хэмнээч авгай хүүхдээ сургуульд хүргэхдээ тэр унааг ашиглаж байна даг 1 ээс нь аваад нөгөөд өгдөг төрийн алба гэж юу байдаг юм
2017-11-30
Үнэн үг:
Улсын бүх ажил хандив дээр тогтож болох уу. Гадаадаас хандив гуйна. Дотооддоо хандив цуглуулна. Наадам хийнэ хандив, зуд болно хандив, өвчин тусна хандив одоо төрийн ажлыг хандиваар хийдэг боллоо. Энэ хандивын сагхүүжилтийг зогсоовол яасан юм бэ. Ариа дэндэж байна. ичмээр юм энэ яав ч эрүүл үзэгдэл биш. Хөдөлмөрлөж баялаг бүтээж хуримтлал бий болгодог нь нийт улс орнуудын хөнжил дэвшил, сайн сайхан, гачигдаж дутахгүй амьдралын үндэс. Гэтэл бид татвар төлөгчдийн мөнгийг хүчээр цуглуулж аваад ямарч тооцоо судалгаа, хяналтгүй үрэн таран хийчихээд залхуурч хэвтэчихээд хандиваар хөгжих гээд байдаг үлгэр байж болохуу. Ийм төр, засаг байж болохуу. 2018 оны төсөв батлахдаа УИХ-ын гишүүдийн тойрог бүрт 3.0 тэрбум төгрөгийг тэдний саналын жагсаалтаар хөрөнгө оруулалт нэрээр ямарч төсөв, зураггүй шууд баталлаа. Ийм байхад яаж төрийн сан хөрөнгө аривжиж, татварын мөнгө улс оронд үр ашигаа өгөх юм бэ.
2017-11-30
Зочин:
HET HONGON ONGOTS AVCH ER N NISEH ONTSGOI ALBA GEJ TUSDAA ALBA BII BOL
2017-11-30
Зочин:
ОНЦГОЙ БОЛ УЛСЫН №1 ГАЗАР ШҮҮ, АМЖИЛТ, БАС МОНГОЛЫН АРД ТҮМЭН БОЛ ТЭДНЭЭР БАХАРХАЖ БАЙДАГ ГЭДГИЙГ ХЭЛЭХЭД САЙХАН БАЙНА. АМЖИЛТ
2017-11-29
иргэн:
онцгой байдлын алба гэж ямар ч хэрэггүй газар байна аа татан буулгаж орон нутагт нь эрх мэдэл төсвийг нь өгөх хэрэгтэй
2017-11-29
иргэн:
онцгой байдлын алба гэж ямар ч хэрэггүй газар байна аа татан буулгаж орон нутагт нь эрх мэдэл төсвийг нь өгөх хэрэгтэй
2017-11-29
ОЛОН:
Хууль зүйн салбарт 24 мянган хүн ажилладаг гэнэ үү? ЯМАР ОЛОН ЮМ БЭ? Эсвэл энэ нь алдаа байх. уучлаарай, байж болох юм бна
2017-11-29
1:
Нэг хэсэг нь баруун солгойгүй хулгай хийгээд. Нэг хэсэг нь тал хүрэхгүй талхныхаа мөнгөөр түүнийг нь нөхөх гэж оролдох нь зөв үү? Энэ гаж зүйл. Төр хариуцах ажлаа хариуцах хэрэгтэй.
2017-11-29
Zochin:
Iim balai zuil hiihee boluoochee. Humuusiin tsalin amidrald hureltehgui bgaa shuu de... Ulsiin tusuvtei baiguullgaa baij... tatvar abna handiv avna ene alban haagch nart uy uildeh um ve...
2017-11-29
Мөнх:
Цалин нь илүүдэд байгаа юм дагаа янз нь.
2017-11-29