С.Зоригийн хэргийн материалыг нууцаас гаргах асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар С.Зоригийн хэргийн материалыг нууцаас гаргах асуудлыг хэлэлцэж байгаа аж. Дээрх хэрэгтэй холбоотой 15 мянган хуудас материал байдаг. Үүний 14926 хуудас материалыг өнөөдөр нууцаас гаргах юм байна.
Харин үлдсэн 74 хуудас материал нь захиалагчтай холбоотой мэдээлэл учраас нууцын зэрэглэлд үлдээх тухай яригдаж байна. ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга н.Бархасбадь тэргүүтэй тагнуул, прокурорын төлөөлөгчид Засгийн газрын гишүүдэд танилцуулж байгаа юм.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ