Улаанбаатар
Ким Чен Ун: Бид цөмийн зэвсэг эзэмшигч улс боллоо
2017-11-30

Хойд Солонгос улс өчигдөр үүрээр Пёнандо мужийн Пёнсон газраас  алсын тусгалтай “Hwasong-15” гэх баллистик пуужинг харвасан билээ.

 

 

Уг пуужин 1000 орчим км-ыг замыг туулаар Японы тэнгист унасан талаар албаныхан уламжлав.

 

Тус улс өнгөрсөн есдүгээр сард дээрх пуужинг Японы Хоккейдо арлыг чиглүүлэн харвасан удаатай.

 

Тэгвэл пуужингийн туршилт амжилттай болсон талаар Хойд Солонгосын төрийн мэдлийн “KCNA” агенлаг мэдээлэв.

 

Удирдагч Ким Чен Ун пуужингийн туршилт амжилттай болсон талаар ард түмэндээ дуулгахаас гадна олон улсад хандан “Цөмийн зэвсэгтэй улс боллоо” гэж мэдэгджээ.

 

Тэрбээр “Бид цөмийн зэвсэг эзэмшигч улс боллоо. Тиймээс  дэлхийн аль ч гүрэн Хойд Солонгостой найрсаг харилцаатай байвал бид цөмийн зэвсгээ аюулгүй хэвээр байлгах болно. Харин манай улсын эсрэг санаатай ажиллагаа явуулбал бид зүгээр хараад суухгүй” гэж хэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Erguu gar we:
domhuu tolgoi yu hiichihwee odoo ch Dain boloh ni dee
2017-11-30