Трамп: Пхеньяныг цөмийн зэвсгээс ангид болгох хэрэгтэй
2017-11-30

Хойд Солонгос улс өчигдөр Пёнандо мужийн Пёнсон газраас алсын тусгалтай “Hwasong-15” гэх баллистик пуужинг харвасан билээ.

 

 

Уг пуужин 1000 орчим км-ыг замыг туулаар Японы тэнгист унасан юм. Тэгвэл энэхүү туршилтын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй утсаар ярьсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Энэхүү утасны дуудлага хагас цаг орчим үргэлжилсэн бөгөөд Трамп “Хойд Солонгос улсыг цөмийн зэвсгээс нь ангид болгохын тулд Хятад оролцоотой ажиллах хэрэгтэй” хэмээн хэлжээ.

 

Мөн Трамп “Хойд Солонгосын цөмийн заналхийлэл биднийг айлган сүрдүүлж чадахгүй. Шаардлагатай гэж үзвэл АНУ өөрийгөө болон холбоотнуудаа хамгаалахын тулд хариу арга хэмжээ авах болно” гэсэн бол Си дарга “Хятад улс шат дараатай алхмуудыг хийж ажиллах болно” гэж хэлжээ.

 

“Хойд Солонгосын харвасан пуужин АНУ-ын газар нутгийн аль ч хэсэгт хүрэх боломжтой болсон” хэмээн Ким Чен Ун мэдэгдсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин