2030 онд 800 сая хүн роботуудад ажлаа алдана

Ирэх 2030 онд дэлхий даяар 800 сая хүн ажилгүй болох гэнэ. Эдгээр ажилтнуудын оронд роботууд ажиллах аж.
“McKinsey Global Institute” байгууллага “Дэлхийн 46 оронд судалгаа явуулж, улмаар 2030 онд ойролцоогоор 800 сая хүн роботуудад ажлаа алдах эрсдэлтэй” гэх тайланг гаргажээ.
АНУ, Герман зэрэг хөрөнгөтөн орнууд ажилчдын оронд робот ажиллуулах сонирхол өндөр байгаа гэнэ.
Эдгээр хоёр орны ажиллах хүчний гуравны нэг хувь нь робот ажилтан болох магадлалтай байна.
“Машины операторууд болон хүнсний ажилчид 2030 онд олноороо халагдах эрсдэлтэй байгаа” хэмээн дээрх тайланд дурьджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ