Тагнуул хийсэн залууг цаазын ялаар шийтгэжээ
2017-11-30

Афганистан дахь Исламын улс бүлэглэл цоо шинэ видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Уг бичлэгт террористууд бүлэглэлд элссэн тагнуулчийг цаазалж буйгаар бичигдсэн байна.

 

Тагнуул хийсэн залууг модонд хүлж, улмаар хоёр гарыг нь цавчсан аж. Дараа нь түүнийг цаазалжээ. Нэгэн жихади “Тагнуул хийхээр манай бүлэглэлд элссэн болгоныг шариатын хуулиар хатуу шийтгэх болно. Хэнийг ч өршөөхгүй” гэж мэдэгджээ.

 

Аймшигтай нь уг бичлэгт бага насны хүүхэд амиа алдсан залуугийн толгой дээр гишгэж буйгаар бичигдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин