Л.Болд: Надад айх зүйл байхгүй
2017-11-30

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өглөө 10 цагаас хуралдах товтой чуулганы хуралдаан нэг цаг орчим хойшилж эхэлсэн. Энэ нь гишүүдийн ирцтэй холбоотой байлаа. Хуралдаанаар Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн эцсийн хэлэлцүүлэг хийх юм. Хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга танилцуулсны дараагаар гишүүд горимын санал гаргалаа.

 

УИХ-ын гишүүн Л.Болд:

 

-Өнөөдөр УИХ дээр хэн нэг нь орж ирэд  гэнэт “та хүний аминд хүрсэн”  гэж  ярьж байна. Надад айх юм байхгүй.  Би байцаалт мэдүүлэг өгсөн.  Шантааж хийж байна. Энэ бол зөвхөн над руу дайрсан зүйл биш. Надтай хамтран ажилладаг, ойр дотныхон,  миний дэмжигчид рүү дайрсан дайралт. Хүн болгон над руу юу болсон бэ гэж асууж байна. Би тэнгэрт байгаа аав ээжийнхээ сүнсээр тангараглая. Надад айх зүйл байхгүй. УИХ-ын гишүүдийг эвгүй байдалд оруулж байна.  Тиймээс нийтийн сонсгол явуулах хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-УИХ-ын гишүүд дээр дэг журам үйлчлэхгүй байна. Манайхан хуралдааны цагаас 20 минут өнгөрөхөөр хаалгаа барьдаг байя. Нээлттэй сонсголын ажлын хэсэг хуралдахгй юм. Хоёр өдөр зарласан. Надаас өөр хүн байгаагүй. Нийгмийн хардлагыг нэг тийш болгох хэрэгтэй. Нээлттэй сонсголоо ямар журмаар хийх вэ. Ажлын хэсгийг эсвэл тарааж, шинээр байгуулъя. Ажлын хэсгийг эсвэл хуралдуулах чиглэл өгөөч ээ.

 

Хоёрдугаарт нь утаа арай дэндлээ. Утаа чинь өөрөө улс орны гамшиг болоод байна. Утаанд өгдөг мөнгийг яримаар байна. Утаа маш хүнд байна. Бүх өвчлөлийн асуудал утаатай холбоотой байна. Дээр нь Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг эргэж хармаар байна. Хэтэрхий өргөн бүрэлдэхүүнтэй байдаг. Би давхар иргэншлийг ярьсанаасаа болоод та бүхэнд доромжуулж байгаа. Өнөөдөр үүнийг төрийн тусгай албадаар шалгуулж, тогтоолгох ёстой. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг нээлттэй болгомоор байна. УИХ-ын дарга байсан хүн хэвлэлээр энэ хэргийг огт мэдэхгүй гэж яриад байна. Үүнийг хурдан тогтоох хэрэгтэй.

 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

 

-О.Баасанхүү гишүүн давхар иргэншлийн асуудлаар Засгийн газарт асуулга тавьсан. Гадаадын иргэн харъяатын албанд хандахад “давхар иргэншил байхгүй байна” гэж гарсан. О.Баасанхүү гишүүн “ийм ийм давхар иргэншилтэй хүмүүс байна” гэж баримт ирүүлсэн бол болно. Гэтэл тийм баримт ирүүлээгүй. Өөрийн чинь толгойн дотор ямар хүний асуудал яригдаад байгааг бид таах боломжгүй. Ямар ч баримт нотолгоогүй зүйл ярьчихаад түүнийхээ хойноос Монголын төрийг муулаад байж болохгүй. Одоо байгаа баримтдаа үндэслэж хариу өгч байна.

 

Би УИХ-ын даргаар хоёр жил ажилласан. Тэр хугацаанд ҮАБЗ-ийн хурлаар юу ч яригдаагүй, ямар ч ажлын хэсэг байгуулагдаагүй. ҮАБЗ-ийн хурал нууц байдаг. Түүнээс хойш би мэдэхгүй. Энэ асуудлыг шалгахад бүх ХЗДХ-ийн сайд нар ямар ч эрх мэдэлгүй байсан. ТЕГ-т энэ хэрэг шалгагдаж байсан. Хамгийн сүүлд С.Бямбацогт ХЗДХ-ийн сайд байсан. Худлаа гэж бодвол түүнээс асуу. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын үед Засгийн газрын гишүүн үзэж болдоггүй юм.  ТЕГ-ын асуудал нууц. Үүнийг ойлговол зүгээр байна.

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-Манайх шиг дэгтэй орон алга. Хуралдаан эхлүүт нэг цаг орчим хэлэлцэх асуудлаа ярих юм. Гадаадын судаачид манайхыг гайхаж байна. “Өглөө тааваараа байх юм. Тал хээрийн нүүдлийн соёлын онцлог байна уу” гэж гайхацгааж байна шүү. Ёсзүйн хороо ирцийн асуудлыг хариуцдаггүй юм. Хэлэлцэх асуудлаас нь хасагдсан. Гишүүн болгоны өрөөдн телевиз байгаа. Дотоод сүлжээгээр чуулганы нээлт эхлэх нь харагдана. Төрийн сүлд гарч ирэнгүүт одоо цуглах гэж байна, эхлэхээр нь оръё гэж өрөө өрөөндөө битгий суугаад байна. Ер нь бид УИХ-ын дэгээ өөрчлөх хэрэгтэй байна. 

 

УИХ-ын дарга М.Энхболд:

 

-Л.Болд гишүүн Нээлттэй сонсголыг хийе гэж байна. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргын зөвлөл хуралдаад Нээлттэй сонсгол хийх ажлын хэсэг энэ долоо хоногт хуралдахаар шийдвэрлэсэн байсан. Энэ долоо хоногийн даваа гаригийн 14.00 цагт хуралдах ажлын хэсгийн ирц бүрдээгүй юм билээ. 

 

О.Баасанхүү гишүүн ирцийн асуудлыг ярьж байгаа нь зөв. Шүүмжлэлийг хүлээж авах ёстой. Гишүүд хуралдаандаа цагтаа сууцгаая гэсэн тайлбарыг өглөө.

 

Ийнхүү Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
hgbfd pok:
МИНИЙ гэрчлэлийг бэлдээрэй Намайг Моголиа улсын иргэн Жереми Сантос гэдэг , 12 цагийн дотор миний зээлийг авахад ямар ч дарамтгүйгээр зээлийн мөнгөн дүн миний дансанд нэмэгдсэн. Би анхнаасаа луйврын хохирогч болсон болохоор гайхсан! Хэрэв та ямар нэгэн зээл авахыг сонирхож байгаа бөгөөд аль ч улсад амьдарч байгаа бол ноён Жозе Луис зээлтэй joseluisloans@gmail.com цахим шуудангаар холбоо барихыг зөвлөж байна.
2021-11-02
hgbfd pok:
МИНИЙ гэрчлэлийг бэлдээрэй Намайг Моголиа улсын иргэн Жереми Сантос гэдэг , 12 цагийн дотор миний зээлийг авахад ямар ч дарамтгүйгээр зээлийн мөнгөн дүн миний дансанд нэмэгдсэн. Би анхнаасаа луйврын хохирогч болсон болохоор гайхсан! Хэрэв та ямар нэгэн зээл авахыг сонирхож байгаа бөгөөд аль ч улсад амьдарч байгаа бол ноён Жозе Луис зээлтэй joseluisloans@gmail.com цахим шуудангаар холбоо барихыг зөвлөж байна.
2021-11-02
Зочин:
ЛуБолд чи муу хотш банкны хулгайг тайлбарлаарай
2017-12-01
Зочин:
УИХ-ын гишүүд ажлаасаа хожигдох, таслах,ажил дээрээ унтах зэргээр авирлах нь сонгосон иргэдээ басамжилсан ёс зүйгүй хэрэг. Өвчтэй байгаад ирсэн оюутануудыг кредит цаг чинь гүйцэхээ больсон гээд хасчихаж байна. Гишүүд болохоор. Яанадаа
2017-11-30
Зочин:
Танк байгаа ш дээ. юунаас айхав дээ. Болохгүй бол танкаараа дайран ш дээ.
2017-11-30
ZEWSGIIN NAIMAACHIN LALAR MIN ZAILAA:
BOLD BOL TURUUS TURSUN TERBUMTAN SHUUDEE. ENE NOHOI NEEREE BUR AIJ SANDARCH UHEHNEE. TEGEED L BAIN BAIN INGEED GONSHIGONOOD BGAA BIZDEE. HAHAHAH ZAIL. OMHII ZEWSGIIN NAIZMAACHIN GOLOG
2017-11-30
ZEWSGIIN NAIMAACHIN LALAR MIN ZAILAA:
BOLD BOL TURUUS TURSUN TERBUMTAN SHUUDEE. ENE NOHOI NEEREE BUR AIJ SANDARCH UHEHNEE. TEGEED L BAIN BAIN INGEED GONSHIGONOOD BGAA BIZDEE. HAHAHAH ZAIL. OMHII ZEWSGIIN NAIZMAACHIN GOLOG
2017-11-30
ZEWSGIIN NAIMAACHIN LALAR MIN ZAILAA:
BOLD BOL TURUUS TURSUN TERBUMTAN SHUUDEE. ENE NOHOI NEEREE BUR AIJ SANDARCH UHEHNEE. TEGEED L BAIN BAIN INGEED GONSHIGONOOD BGAA BIZDEE. HAHAHAH ZAIL. OMHII ZEWSGIIN NAIZMAACHIN GOLOG
2017-11-30
Зочин:
Тарах хэрэгтэй . Дээрээ суудлаа олохгуй доороо гуйдлээ олохгуй
2017-11-30