Муланы дүрд Лю И Фэй тоглоно
2017-11-30

“Дисней” компани 19 жилийн тэртээ гаргаж байсан баатарлаг бүсгүйн тухай өгүүлэх “Мулан” хүүхэлдэйн киног бүрэн хэмжээний уран сайхны кино болгохоор болсноо саяхан зарласан билээ.

 

 

Тэгвэл уг бүтээлийн гол дүр буюу Муланы дүрд тоглох уран бүтээлч тодорсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв.

 

Уг дүрд Хятадын нэрт жүжигчин Лю И Фэй тоглохоор болжээ.

 

Лю И Фэй хятадаас гадна англи хэлээр чөлөөтэй ярьдаг учир дүр бүтээхэд ямар ч асуудалгүй хэмээн албаныхан мэдээлэв.

 

Өдгөө 30 настай Лю И Фэй хэвлэлийнхэнд “Мөрдөөл минь биеллээ” гэж хэлжээ.  Уг дүрийн төлөө 10 гаруй орны 1000 гаруй уран бүтээлч өрсөлдсөн аж. 

 

Тэрбээр өмнө нь холливуудын ээлжит бүтээл “Хориотой хот” кинонд тоглосон юм. Уг бүтээлд Хятадын нэрт жүжигчид болох Жэки Чан болон Жет Ли нар хамтран тоглосон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Manai nuguu miss toglono gesen iy bolson be?
2017-11-30
zochin:
бид байрлах ёстой юу
2017-11-30