Б.Жавхлан: Би тайлбар өгөхөд бэлэн

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ-аас саатуулан, шалгаж байна. Үүнтэй холбогдуулан тухайн үед Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Жавхлан, Э.Батшугар нарыг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл тарсан.
Энэ асуудалд УИХ-ын гишүүн Б.Жавхлан хариулт өглөө. Тэрбээр “Би шалгагдаагүй. Өнөөдрийн байдлаар надад хаанаас ч хандаагүй. Хэрвээ намайг шалгах шаардлагатай гэвэл би тайлбар өгөхөд бэлэн байна” гэсэн хариултыг өглөө.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ