Банкны зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулна
2017-11-30

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн юм. Төслийн үзэл баримтлалыг УИХ-ын гишүүн Х.Баделхан танилцуулав.

 

Хууль санаачлагчид Монголбанкны хараат бус, бие даасан байдлыг хангах, Монголбанкны ерөнхийлөгчийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчим нэвтрүүлэх, Монголбанкны засаглалын бүтэц, зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх, мөнгөний бодлогын хэрэгжилтийг сайжруулах, Монголбанкны үйл ажиллагааг ил тод, тодорхой болгох, Монголбанкны үйл ажиллагаанд өмнө нь гарч байсан алдаа дутагдлыг дахин гаргахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг агуулгаар Төв банкны тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулахаар төлөвлөжээ.

 

Хуулийн төсөлд мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг дунд хугацаагаар батлуулах, мөнгөний бодлогын шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчим нэвтрүүлэх, төв банкны бие даасан, хараат бус байдлыг нэмэгдүүлэх, банкинд тавих төв банкны хяналт шалгалттай холбоотой асуудлыг банкны хяналт шалгалтын мэргэшсэн бүтэц бүхий хороо олонхийн саналаар шийдвэрлэхээр тусгасан байна хэмээн УИХ-ын гишүүн Х.Баделхан танилцуулсан. Мөн Төв банкны үйл ажиллагаанд төдийлөн хамаарахгүй төсвийн шинжтэй аливаа төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхийг хориглох, Монголбанкны удирдах албан тушаалтанд тавигдах шаардлага, шалгуурыг нэмэгдүүлэх,  хараат бусаар ажиллах эрх зүйн үндсийг бэхжүүлэх асуудлыг тусгасан байна.

 

Гишүүд, Мөнгөний бодлогын зөвлөл ямар бүрэлдэхүүнтэй байх, зээлийн хүүг бууруулахын тулд Төв банк ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа талаар тодруулсан.

 

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, Мөнгөний бодлогын зөвлөл нь шинэ бүтэц бөгөөд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн дэргэд үйл ажиллагаа явуулж, бодлогын шинжтэй шийдвэрүүдийг гарган ажилах юм байна. Өмнөх жилүүдэд гарсан бодлогын алдааг давтахгүйн тулд Төв банкны үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчмыг оруулж ирж байгаа гээд энэ нь бодлогын томоохон шийдвэрүүдийг хамтаар хэлэлцэн шийдвэрлэдэг олон улсын жишиг хэмээн тодотгосон. Тус зөвлөл долоон гишүүнтэй байх бөгөөд зөвлөлийн дарга нь Монголбанкны ерөнхийлөгч байх аж.

 

Банкны зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах ажлын хэсгийг Монголбанкинд байгуулан ажиллаж байгаа аж. Ажлын хэсэгт төрийн байгууллагуудын болон эрдэмтдийн төлөөлөл багтаж байгаа бөгөөд авч хэрэгжүүлж болох арга хэмжээний олон хувилбарыг судалж байгаа хэмээн Ажлын хэсэг тайлбарласан. Түүнчлэн олон улсын байгууллагуудтай зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгох асуудлаар хамтран ажиллахаар ярилцаж байгаа гэлээ. Эдгээр ажлуудыг амжилттай хэрэгжүүлснээр зээлийн хүүг бодитой бууруулах боломжтой болно хэмээн үзэж байгаа хэмээсэн.

 

Ийнхүү хуралдаанд оролцсон гишүүдийн  66 хувийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Aaa:
Ene eldev shaldav hereggui hunii nud huursan huuli urgun barij bhuun orond unegeer zeeliin huug buuruulay ajilguidliig bagasgay gevel hadgalamjiin huugiin deed hyazgaariig unflyatsiin huunees hetreheerguigeer togtooh heregtei. Yalanguya 10, 20 say tugruguus deeshih hadgalamjiig byr huugui ch bolgoson bolno. Manaihaas uur hadgalamjid ingej huu tuldug uls l lav nedehguin bn. Bidnii shuteed bdag undur hugjiltei ulsuud huu uguh ni.baitugai hadgaluullaa gej sar bolgon mungu avdag bh shu. Manaihnii ih belen mungutei baychuud munguu huuleed ard tumnee shulaad yamarch yum hh sonirholgui bgaad bn. Hadgalamjiin huu buurah buyu bhgui boluul ene ih hadgaluulsan munguu usguj urjuulehiin tukd mgld mash ih ajliin bair nemegdej dotoodiii uildver sergej banknii zeeliin huu ch buurah estoi
2017-12-01