Филиппинд хүчтэй газар хөдлөлт болжээ
2017-12-01

Филиппинийн өмнөд хэсэгт 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар тус улсын Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.

 

 

Газар хөдлөлт орон нутгийн цагаар 2.57 цагийн орчимд Луанзи мужаас 4 км-ийн цаана байрлах Вау хотноо болсон гэнэ.

 

Хүчтэй чичирхийлэл Вау хоттой залгаа хэд хэдэн хотод мэдрэгдсэн талаар оршин суугчид өгүүлэв.

 

Албаныхан хохиролын хэмжээг тогтоохоор ажиллаж буй бөгөөд гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар хүний амь нас эрсдээгүй болохыг Онцгой байдлын газраас хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна.

 

Эрх баригчид дахин газар хөдлөлт болж магадгүй хэмээн сэрэмжлүүлэг хүргүүлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин