Цайны цагаараа Ялалтын талбайд болох утааны эсрэг жагсаалд оролцохыг “Утааны эсрэг ээж, аавууд” холбооноос уриалж байна. Хүний эрхийн үндсний комисст хандан зохион байгуулж буй уг жагсаал 12.30-13.30 цагт болно. Тэд тус комиссын даргад хандан “Амьсгалсныхаа төлөө бяцхан үрс хордож байна. Тэдний эрхийг хамгаалаа ч Ж.Бямбадорж дарга аа” зэрэг уриалга гаргажээ. Мөн ХЭҮК-ийг утаа монголчуудын эрхийг зөрчиж байгааг сануулж Засгийн газарт мэдэгдэл хүргүүлэхийг шаардаж байна.
Р.Дулам
Уншиж байна |