Акихито хаан 2019 онд хаан ширээнээсээ огцорно
2017-12-01

Японы сүр жавхлант эзэн хаан Акихито өнгөрсөн наймдугаар сард өөрийн хүсэлтээр хаан ширээнээс татгалзах хүсэлтэй буйгаа ард түмэндээ хандан мэдэгдсэн билээ.

 

 

Тэрбээр хаан ширээнээсээ татгалзаж буй шалтгаанаа “нас өндөр гарсан учир улсын чухал уулзалт, хуралдаанд оролцоход бэрхшээлтэй байна” хэмээн тайлбарлажээ.

 

Тэгвэл Японы эзэн хааны ордны арван гишүүнтэй зөвлөл өнөөдөр хуралдаж, эцсийн шийдвэрээ гаргасан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Уг зөвлөл 1947 оноос хойш найм дахь удаагаа хуралдсан талаар “NHK” агентлаг уламжлав. Хамгийн сүүлд тус зөвлөл 1993 он буюу 24 жилийн өмнө ханхүүгийн хуримын асуудлаар хуралдаж байв.

 

Эзэн хаан ирэх 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр эрх мэдлээ дараагийн хүндээ шилжүүлэн өгөхөөр болжээ. Уг ёслолын маргааш буюу тавдугаар сард 1-нд шинэ эзэн хаан хаан ширээндээ заларна.

 

Өдгөө 83 настай эзэн хаан дээрх шийдвэрийг талархан хүлээн авчээ. Японы 200 жилийн түүхэнд эзэн хаан амьд ахуйдаа хаан ширээнээс татгалзсан тохиолдол байдаггүй гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
ddd:
tegeed hend shiljuulehiin
2017-12-01
Сэтгүүлчээ гарчгаа зөв тавь:
Акихито хаан 2019 онд хаан ширээнээсээ огцорно - бишилдээ эрх мэдлээ дараагийн хүндээ шилжүүлнэ
2017-12-01
ddd:
tegeed hend shiljuulehiin