Ихэнх нутгаар хүйтэрнэ
2017-12-02

Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурч,ихэнх нутгаар хүйтэрнэ.

 

2017 оны 12 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Төв болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, төв  болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө,  Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 14-16 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин