Өвөрхангай аймагт махны үйлдвэр ашиглалтад орлоо
2017-12-05

Өвөрхангай аймагт “Өв Мийт Продактс”  ХХК-ийн махны үйлдвэр нээгджээ. Тус үйлдвэр нь нэг ээлжид өдөрт 1000 толгой бог, 200 толгой бод мал төхөөрөх хүчин чадалтай. АНУ-ын “Жарвис” брэндийн бүрэн автоматажсан  үйлдвэр нь мах шулах, сэврээх, гүн хөлдөөх, 18-20 градуст хадгалах зориулалтын өрөөнүүдтэй. Мөн  1000 тн мах хадгалах агуулахтай юм. Ашиглалтад ороод 7 хонож байгаа уг махны үйлдвэр хэвийн ажиллагаатай үедээ 50-60 хүнийг ажлын байраар хангах боломжтой аж.

 

 

Өвөрхангай аймаг нь малын тоо толгойгоор улсдаа тэргүүлдэг бөгөөд аймгийн эдийн засгийн 60 гаруй хувийг мал аж ахуйн салбар эзэлж байна.Өвөлжилт хүндэрч  байгаа энэ үед аймагт махны үйлдвэр үйл ажиллагаагаа нээсэн нь малчдад өвлийн эрсдэлийг хохиролгүй даван туулах боломж гэж харж байна.  Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулж, дотоод, гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах боломжит махны үйлдвэр Өвөрхангай аймагт нээгдлээ.  

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сайхан мэдээ байна
2017-12-13