”АПУ” ХК-ийн үнэт цаасны арилжааг нээлээ
2017-12-05

 

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн өнөөдрийн 114 тоот албан шаардлагын дагуу "АПУ" ХК-ийн үнэт цаасны арилжааг энэ өдрөөс эхлэн нээхээр боллоо.

 

Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй хамгийн том компаниар “АПУ” ХК-ийг нэрлээд буй. Нийт 1.06 тэрбум ширхэг хувьцаа, 835,8 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй болсноороо тус компани хамгийн томоор нэрлэгджээ.

 

“АПУ” ХК нь саяхан “Эвэргрийн Инвестментс” компанитай нэгдсэн юм. Тус нэгдэлд “Спирт бал бурам” ХХК, “М-Би-Си”ХХК, “СББ Трейд”ХХК, “MCS APB” ХХК, “АПУ Трейдинг” ХХК, “Депод” ХХК, “Улаанбаатар спирт” ХХК, “Натур Агро” ХХК гэсэн компаниуд багтаж буй.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Тэр АРХИ ПИВОНЫ үйлдвэрлэгч ЧЕНЖ нар хэдэн их наядаар тоологдох мөнгө угааж байгаа бүр хэдэн их наядаар шүү дээ.ТЕЛЕВИЗИЙН ёуртчилгаанд хэдэн тэр бумаар нь цацаж байгаа тийм ч учираас ТЕЛЕВИЗҮҮД 24 цагаар тасралтгүй суртчилж байгаа гашуун үнэн Монгол ТАМХИ КОМПАНИ жил 3 их наяд ширхэг тамхи үйлдвэрлэдэг . Хотын томоохон нэг бааранд л нэг шөнийн дотор 100 тонн архи борлогддог бодит үнэн
2018-01-03
зочин:
Засаг энгийн ажилчидын ХАОТ 25 хувь болгочихлоо. Тэгтэл АПУ гийн АРХИ ПИВОНЫ татвар 10 хувь авах гэнэ . Тэр тусам АРХИ ПИВО үйлдвэрлэгч ЧЕНЖ нараас татварын 40 хувь болгосон ч юу ч нөлөөлөхгүй шүү дээ
2018-01-03