Ардчилсан намаас мэдэгдэл гаргалаа
2017-12-05

 

Сүүлийн үед эдийн засгийн хямралаас шалтгаалан улсын төсвийн орлого огцом буурсан 2012-2016 онуудад суурь эдийн засгаа дэмжих зорилгоор хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” болон бүтээн байгуулалтын ажлуудыг тухайн үеийн Монголбанк, Засгийн газар хамтран, Улсын Их Хурлаас гаргасан шийдвэрийн дагуу хэрэгжүүлсэн билээ. Бодит үр дүнгээ өгсөн энэхүү бодлогыг илт мушгин гуйвуулж үгүйсгэх, гардан хэрэгжүүлсэн төрийн албан хаагчид, бизнес эрхлэгчдийг гүтгэх, гэмт хэрэгт хамаатуулах оролдлогууд гаарч, олон нийтэд буруу ташаа мэдээлэл хүргэн, улс төрийн зорилго агуулсан үндэслэлгүй сурталчилгаа тархаж байгаа тул Ардчилсан нам энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

 

Монголбанк нь төр, эдийн засгийг холбогч гүүр бөгөөд төрийн бодлогын шинжтэй хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх хуулиар хүлээсэн үүрэг бүхий байгууллага мөн. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр 2008-2012 онуудад Оюутолгойн Хөрөнгө оруулалтаас үүссэн эдийн засгийн огцом тэлэлтийн сөрөг үр дагавар болон инфляцийн хөөрөгдлөөс бий болсон үнийн огцом өсөлтийг хязгаарлаж, ганц тулгуурт уул уурхайн хараат эдийн засгийн хямралыг зогсоож чадсан байдаг.

 

2010-2014 онуудад инфляцийн төвшин 14 хувь хүртэл өсч байсан нь 2010, 2011 онуудад хэт тэлсэн төсвийн зардал, санхүүгийн эх үүсвэрийн тооцоогүй улс төрийн популист амлалтаа биелүүлэхийн тулд 2010-2012 онуудад нийгэмд хавтгайруулж тараасан бэлэн мөнгө, элдвийн хөнгөлөлт, урамшууллын нэмэгдэл зэрэг хэрэглээг дэмжсэн бодлого явуулж байсны хор уршиг юм. Энэ үед хэрэглээний барааны импорт 43 хувиар өсч байсан төдийгүй зөвхөн 2011 онд нэг тэрбум ам доллараар том оврын суудлын автомашин худалдан авч тансаглаж байсан зэрэг алдааг давтах учиргүй юм.

 

Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний зах зээлийн үнэ өндөр байсны үр дүнд эдийн засаг 17%-ийн өндөр өсөлттэй байсан 2010, 2011 онуудад Засгийн газарт болон өрх гэрийн төвшинд хуримтлал үүсгэж чадаагүй нь харамсалтай.

 

2012 онд 4,4 тэрбум ам.доллар байсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2014-2015 оны нийлбэр дүнгээр 386 сая ам.доллар болж буурснаар 2013-2014 онд эдийн засагт 6.5 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөний нийлүүлэлт дутагдаж эхлэхэд Ардчилсан намд хямралыг зогсоох, эдийн засгийг дэмжихээс өөр гарц байгаагүй бөгөөд авч хэрэгжүүлсэн зөв, зүйтэй бодлого гүнзгийрч болзошгүй хямралаас нийт иргэдээ хамгаалсан билээ.

 

“Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсний үр дүнд:

 

- Гурван жилийн турш төгрөгийн ханш 600 төгрөгөөр суларч байхад шатахууны үнийг тогтвортой барьж чадсан.

- Жил бүр 30 хувиар өсдөг байсан махны үнийн өсөлтийг зогсоож, махны үнээс үүдэлтэй инфляцийг тэглэсэн.

- Хямралын үед гурилын үнийг нэмэгдүүлээгүй тогтворжуулсан.

- Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт 2012 онд 14% байсныг 1-2%-д хүргэж бууруулсан.

- Уул уурхайн хямралын уршгаар хөдөө аж ахуй, барилга угсралт, дэд бүтцийн салбарт ажлын байр 200 мянгаар алдах эрсдэлийг арилгасан.

- Ипотекийн зээлээр гуравхан жилийн дотор шинээр 100 мянган өрх, 410 гаруй мянган иргэнийг орон сууцжуулж, агаарын бохирдлыг бууруулах бодитой ажил хийгдсэн билээ.

 

Тухайн үеийн Монголбанк Засгийн газрын хамтарч хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд болон бүтээн байгуулалтын ажлууд нь нийгэм, эдийн засаг, ард иргэддээ өгсөн бодит өгөөжийн хэмжүүр байсан юм.

 

Өнөөдөр эдийн засгийн уналт зогсож, уул уурхайн сэргэлт эхэлсэн таатай он жил гарч байгаа боловч 2008-2012 оны эдийн засгийн өсөлттэй жилүүдэд гарч байсан төрийн санхүүгийн системийн үр ашиггүй байдал, алдаа завхралуудыг засах, төсвийн алдагдал болон өрийн дарамтыг бууруулах, эдийн засгийн үр өгөөжийг иргэдэд хүргэх бодлого орхигдож байна. 2017 оны төсвийн алдагдал Монгол улсын түүхэнд байгаагүй их хэмжээнд буюу 2 их наяд 711 тэрбум төгрөгт хүрсэн. Засгийн газрын нийт өр 2016 оны 2 дугаар улиралд 16 их наяд 612 тэрбум төгрөг байсан бол 2017 оны 3 дугаар улиралд 21 их наяд 878 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээнд хүрснээр нэг жилийн хугацаанд 5 их наяд 266 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Энэ нь Ардчилсан нам эрх барих дөрвөн жилийн хугацаанд элдвээр гутаалган байж их бүтээн байгуулалтыг өрнүүлэхдээ ашигласан Чингис, Самурай бондын мөнгөн дүнг хоёр дахин нугалах хэмжээний их өр тавигджээ. Хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгддэг нийтэд “чимээгүй хулгайч” гэж нэрлэгддэг инфляц нэг жилийн хугацаанд даруй таван хувиар нэмэгдэж цаашид үргэлжлэн өсөх хандлагатай байна.

 

Иймд уул уурхайн гадаад зах зээлд үүссэн таатай нөхцөлийг ашиглаж орлогын зохистой менежмент хийх, эдийн засгийн үндсэн суурийг төрөлжүүлэх төслүүдийг эхлүүлэх, бизнес, бүтээн байгуулалтыг дэмжиж эдийн засгаа сэргээх, иргэдээ ажилтай, орлоготой байлгах талаар санаачлагатай, хурдтай ажиллахыг эрх баригч Монгол Ардын Нам болон түүний Засгийн газраас шаардаж байна.

 

 

АРДЧИЛСАН НАМ

Shuud.mn
Сонин хачин
zo:
avsan zeelee erguuleed tulsun tsagt l naad yam chin unen bolno . bitgii hudlaa shaa
2017-12-06
Зочин:
za aisan humuzs omdondondoo tavih ni uu aan Zoljargaliig ganc odor horihod ingej bgaa iin sar hoivol amia horloh ni ee Khuts geed helie
2017-12-06
Өвгөн:
Тэтгэвэрт байдаг би тэр олон амжилтын чинь дүнд сөхөрч байсан шүү, тэгхээр өөр хүмүүст л сайн сайхан байсан юм бол уу, тэгээд улс нь бөөн өр болхоор сайн уу, ойлгомжгүй логик, хэрцгий
2017-12-05
Өвгөн:
Тэтгэвэрт байдаг би тэр олон амжилтын чинь дүнд сөхөрч байсан шүү, тэгхээр өөр хүмүүст л сайн сайхан байсан юм бол уу, тэгээд улс нь бөөн өр болхоор сайн уу, ойлгомжгүй логик, хэрцгий
2017-12-05
Ахлам:
Үнэ тогтворжуулах хүрээнд авсан долларын зээлийг эргүүлж төлхдөө ямар валютаар төлбөр хийсэн бэ. Тухайн үеийн ханшаар төгрөгөөр төлсөн үү Хэрэв тийм бол ханшийн алдагдал хэд гарсан бэ???? Нөгөө талөөр гаднаас зээлж авсан валютаа төгрөг болгоод үнэ тогтворжуулалтад өгсөн үү. Ийм ажиллагааг хийсэн бол мөн ханшийн зөрүүнээс хэдэн доллар алдав гэх мэт асуудал тодорхойгүй байна . Золжаргалыгаа авч гарах гэсэн ядруухан оролдлого юм даа. АН- нхан 4 жил Монголын хөрөнгийг мөн ч их идсэн дэ. Нүгэл нь нүдээрээ гарна гэгч болно доо.
2017-12-05
Зочин:
Амдолларын ханшийг хэдэн хувь нэмэгдүүлсэн бэ? хэнэ хэнийн халаас хэдэн хувиар нэмэгдсэн бэ? гэдгийг мэдмээр байна
2017-12-05
Зочин:
Буруу бодлогын үр дүнд л хөрөнгө оруулагчид дүрвэсэн биздээ. Төр засгийг бүгдийг нь барьж байсан байж хямрал чирч ирсэн.
2017-12-05
Зочин:
АН сөнөж гишүүд нь үхэж далд ортугай
2017-12-05