МАН хоригийг дэмжихгүй
2017-12-06

Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны төсвийн зардлын хэсэгт хориг тавиад байгаа.  Өнгөрсөн дөрвөн жилийн төсвийн хамгийн их зарлага 5,2 их наяд төгрөг байсан. Төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх зардал өнгөрсөн оныхоос 475 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн, тоног төхөөрөмжийн худалдан авалтын зардал 129,9 тэрбум төгрөгөөр өссөнийг танах хэрэгтэй гэж Ерөнхийлөгч хоригтоо  дурдсан байлаа. 

 

Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр 17.00 цагт хуралдаан зарласан. Тус бүлэг Ерөнхнийлөгчийн 2018 оны улсын төсвийн зарлага хэсэгт тавьсан хэсэгчилсэн хоригийн асуудлыг хэлэлцээд дэмжих боломжгүй гэсэн байр суурьт нэгджээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Eegii:
Harin ch hiij bgaa ym bishu?Ediin zasag bund bna l geed bna tusviig tanah gazar n tanah n yu n buruu bna.
2017-12-06
зочин:
Ерөнхийлөгчөө монголчуудыг тэр тэсмаа их хурлыг ажлыг нь хийлгэмээр байна.Та зөвхөн хориг тавьж монгол төрийн ажлыг гацаах гэж ерөнхийлөгч болсон гэж ойлгож байгаа бол маш их индүүрсэн байна.Таныг монгол хүн гэж л ойлгодог гэтэл та монгол төрийнхөө ажлыг байнга гацаах юм
2017-12-06