Хоёр толгойтой МАХН
2017-12-06

Хоёр толгойтой мангас гээгүй  шүү. Манайхан мушгиад давхидаг гэмтэй. Энэхүү жижиг  залруулгын ард МАХН-ын дотор болж буй үйл явц 2020 оны сонгуулийн бэлтгэл эхэлснийг харуулж буй талаар дор өгүүлье.

 

 

МАХН ба О.Баасанхүү гишүүн нэр дэвшүүлсэн намаасаа урвасан уу, энэ намын ганц гишүүн гэдэг амбицаараа гэдийсэн үү... Бидэнд нэг их хамаагүй. Энэ намын тогооноос  хол, гишүүн бус хэн нэгэн үүнийг дэнслэн шүүж дүгнэхгүй. Сонгуульд чанартай оролцсон улс төрийн хүчнийх нь хувьд дотоод хямралыг нь жамаараа юу зохиомол уу гэдгийг таамаглаж болох юм.

 

Н.Энхбаяр ба О.Баасанхүү нарын анхны гар барилт ба тохироо энгийн. Нэг нь улс төрийн шалтгаантай гэх хэрэгт татагдан сэжигтэн байсан. Нөгөө нь хуульч тул түүнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан биз. Харин  өрнөлөөр Н.Энхбаяр дарга нь оймсоо гозолзуулж, хуулийнханд салаавч өгч ид “од” байх үед нь сонгууль таарсан. Ерөнхийлөгчөөс хэрэгтэн болсон хүн  хор шартай сонгуульдаж ойр бүхнээ татан нэр дэвшүүлсэн. Н.Энхбаярын өлсгөлөнг өмгөөлсөн бас  өрөвдсөн сонгогчид тэр эрчээрээ  бүлэг байгуулах шахам суудал өгчихсөн. Үнэндээ бол 2012 онд МАХН-д санал авчихаар мөрийн хөтөлбөр, одоогийнх шиг шинэ Үндсэн хуулийн эх энэ тэр байгаагүй. Зүгээр л унаж яваа эр хүн, хань нөхөд нь урвасан улстөрчийг татаад гаргах өмөөрөл дээр сонгуульд амжилт гаргаж суудал авсан.

 

Энэ  савалгаан дунд өмгөөлөгч О.Баасанхүү нь гараад ирсэн. Ингээд няцашгүй зүтгэж байсан өмгөөлөгч нь улстөрч болсноор Н.Энхбаярын өмнө өртэй мэт болчихсон байх. О.Баасанхүү ба бусад гишүүд нь парламентад суугаад намын дарга ахдаа дунд хуруу өгсөн үү гэвэл үгүй харагддаг. Хотын төвөөс зуслан гарах мэт Сөүлд байнга очиж даргатайгаа хуралддаг зөвлөдөг байсан нь бүхний нүдэнд ил байсан. 2012-2016 он бол сар улирал бүр нь улс төрийн ээдрээтэй нөхцөлд байдлаар үргэлжилдэг. Бүлэгтэй , час хийсэн шантаажтай МАХН-ын хийх тоглолт их.  Тэр бүрт Н.Энхбаяр даргынхаа бясалгасан өргийг улс төрийн тавцан дээр гардан хийдэг гишүүд дуулгавартай байлаа.

 

Ингээд АН засгаараа туг тахиж талцан үзэхэд Н. Энхбаяр даргынх нь нүүдэл байнга өөрчлөгдөж, үр дүнд нь гишүүд нь сайдын суудалтай үлдээд байв. Цагдаа энэ тэр явсан эмэгтэй барилгын сайд болчихож байв. Тэнгэрийн умдаг, зүтгээд байхаас ч яахав. Харин АН-тай хийсэн тохироогоор Н.Энхбаяр дарга нь сайдуудаа нэр цохох бүрт яагаад ч юм өнөө муу өмгөөлөгч гишүүнээ байнга мартчихдаг байсан. Энэ нь үнэнч дүүд нь гомдох сэтгэлийг бага багаар зангидсан ч байж болно. Үүнээс хойш  О.Баасанхүү гишүүн өөрийн бодолтой хөдлөх гэж гэдийх болсон тул хаалгаа зад тийрүүлж, даргынхаа ойрын шадруудаас шанаа ч хүртэл авсан дуулддаг. Гэхдээ эрдэмтэй хүн дөлгөөн гэдгээр тэсээд суугаа харагддаг байлаа.

 

2012 оноос хойш хийсэн улс төрдөө ялгүй болох,  засгийн танхимд орох зэрэг хувийн тоглолтдоо хэт анхаарсан дарга нь дараагийн сонгуульд өргөх намынхаа фонныг засахаа орхигдуулсан харагддаг. Сайд нар нь засгаас сугалагдах бүрт МАХН төр барихад яаж оролцоод байгаа нь бүрхэг болж, тун явцуу зорилготой улс төрийн хүчин болж нэр хүнд нь унасаар...Энэ хооронд даргатайгаа хөнгөхөн сөрчихөөд, хэвлэлд өөрийнхөөрөө дуугараад байсан О.Баасанхүү гишүүн харин хувийн имижээ бий болгож сонгуульдаа дориун бэлдсэнээ харуулсан. 2016 оны нэг тийш ханарсан сонголтод үлдсэн О.Баасанхүү үнэндээ АН-ын нэр дэвшигч байгаагүй нь аз болж, бас өөрийнхөө гишүүн байхдаа бий болгосон хуулийн мэдлэгтэй ярьчихдаг имиж дээрээ ялсан байх. Ямар ч байсан сонгуулийн эцсийн үр дүн ЯЛАЛТ гэдэг болзлыг тэр хангасан.

 

Дээр нь түүний ялалт өнчин хүүгийн өшиглөн цод болж, дараагийн сонгуульд халз үзэхээр зэхэж байсан хоёр намын дунд гурав дахь өрсөлдөгч нэр дэвшүүлэх болзлыг өөртөө хадгалсан ганц түшээ болсон. Энэ боломж дээр С.Ганбаатар сүйхээлэн орж ирээд хоёроор гарчих шахаж МАН-ыг сандаргав. Эхнээсээ С.Ганбаатарыг нэр дэвшихийг эрс эсэргүүцэж хурлаа орхисон О.Баасанхүү хожим намынхаа эсрэг явлаа гэж буруутгах нээнтэгийг даргадаа  үлдээсэн. Энд онцлоход гаднаас ажиглаж буй хүмүүсийн хувьд ч О.Баасанхүүгийн босоо Ганбаад гаргаж буй амбицийг ойлгоход бэрх байсан.Учир нь С.Ганбаатараас өөр хэн нэгэн нэр дэвшихэд хүчтэй өрсөлдөгч болохгүй ба аль нэг талтай нь санал хуваах тохироо хийгдсэн ээлжит нэр зүүгч  гараад ирлээ гэж харагдах байсан. Энэхүү Ганбааг үнэн дэмжихгүй гэж эсрэг байр суурьтай гэдийсэн нь  О.Баасанхүүг үгэнд орохоо больсон буюу  өөрийнхөөрөө явахаар болсныг Н.Энхбаярт дахин харуулсан байх. Энэ зангилаа далд хөвөрсөөр үр дүнд нь өнөөдөр нэг намын хоёр их хурал зарлагдчихаад байна. Шинэ, хуучин хоёр улстөрчийн дуугарвал дуу нэг байсан түүх ба буруу харалцах болсон учир зангилааг өнгөц харахад ийм.

 

Харин одоогийн үйл явдлын өрнөлийг харахад О.Баасанхүү намаасаа зүгээр явчихгүй бололтой. МАХН-ыг бүрэн эхээр нь биш гэхэд бөөр дотрыг нь сугалаад явахаар нүүдэл хийж буйг харуулж байна. Энэ алхмаараа О.Баасанхүү МАХН-ыг  ХҮН-ын араас оруулах гээд байна уу, Н.Энхбаярыгаа аятайхан харьцдаг болгох барьцаа гаргаад байна уу гэдэг гол таавар. Энэ тааварт яаж хариулснаас О.Баасанхүүгийн цаана үнэхээр өөр гар, хатгаас байгаа юу, үгүй юу гэдэг хариултаа олно.

 

Нүхтийн  тунхагаар МАН-ын гээсэн “Х” үсгэн дээр гол тулаан болж байсан шиг МАХН-ын цаасан дээр хараар буусан гишүүдийн нэрээр намынх нь талыг цавчаад авах улс төр хийж, Н.Энхбаяр даргадаа  даруулга тавих нь ганцаардсан улстөрч хүнд байж болох хувилбар. Тэгээд ч өөрийг нь намын удирдлагын түвшний оролцооноос гадна гаргасны хариуд МАХН-ын их чуулганаа хуралдуулж, шинэ дарга сонгуулах дүрмийн гарцыг ашиглах бол бас улс төр. МАХН-ын их хурал  өнөө маргаашүй болох гэж буй талаар хэвлэлийн хурал зарласны ард мэдээж О.Баасанхүү гишүүний дэмжлэг байгаа. Энэ нүүдэлд Н. Энхбаярын тал хоцорч нүүвэл  ХҮН-ын араас орох аюул тун ойрхон.  Үүнийг аль, аль тал нь мэдэрч нам зэрэг хэвлэлийн хурал зарлахыг бид харлаа. Тусгаарлагчдын дотор төв намаас тагнуул байгааг мөн харуулж өгөв.Үүний хамгаалалт болгож МАХН-ынхан дүрмийн өөрчлөлтөөрөө салан тусгаарлагчдаа дарж авах гэсэн боловч хол явсангүй. Дээд шүүхээс буцжээ.

 

Нөгөө талаас улс төрийн намууд тэр дундаа  гуравдагч хүчний найдлага тээсэн МАХН үнэхээр өөрчлөгдөх хэрэгтэй болсныг энэ ил болсон хуваагдал харуулж буй. МАНАН гэж хашгирсаар бүгд МАНАН-г үзэн яддаг мэт. Бас бүгд МАНАН-гийн талынхан болсон энэ худал хуурмагт 2020 оны сонгуулиар ард түмний зүгээс барих жинтэй хариу бол гуравдагч хүчнийг гаргаж ирэх хувилбар. Одоохондоо энэ зайн дээр байж болох таамагт МАХН нэг-ээр байгаа. Үүнийг ерөнхийлөгчийн дахисан сонгууль харуулсан. Харин тэр цаг ирэхэд МАХН-ын орон зай ямар байх нь чухал тул дотоод асуудлыг нь ийнхүү хөндлөнгөөс харж бичлээ.

 

МАХН жоохон дугхийж байгаад 2020 оны сонгуульд гэнэт сэрж, дахиад ганц Ганбаагаа өмнөө бариад хандивдаад явахгүй нь тодорхой. Ерөнхийлөгчийн сонгуулиар авсан дэмжигчдээ багцлах, намынхаа суурийг бэхжүүлэх, нэг хүний нам гэсэн нэр сэтрээсээ салгах. Бүрэн утгаар илэрлээ олоод буй явцуу хүрээллээс намаа гаргаж, аль болох хурднаар “нийгэмчлэх” нь энэ намаас харж буй дэмжигч гишүүдийнх нь  хүлээлт. Харин одоо болж буй үйл явц бол яг үүний эсрэг явагдаж байна.

 

Нам гэсэн гишүүнчлэлтэй улс төрийн байгууллагаар тоглож байгаа бол дүрмийг нь зүгээр нэг дэвсээд хаячихаж болохгүйг МАХН-ын их чуулганы хоёр өөр тов сануулж байна. Үүний цаана төрийн санхүүжилт нэг намын 140 саяас гадна, О.Баасанхүү гишүүнтэй алдах юм бас МАХН-д  байгаа.  Энэ нам даргатайгаа хавсайдаж  ганц  гишүүнээ чимхээд байгаа нь нийгэмд төдий л таатай харагдахгүй. Үүнийг намынхан нь мэдэрч байгаа нь өчигдрийн Ц.Оюунбаатар даргын “О.Баасанхүүг намаасаа хөөгөөгүй” гэсэн мэдэгдлээр илэрлээ олсон.

 

МАХН бол нэг хүний буюу Н.Энхбаярын нам гэдгийг бүгд зөвшөөрдөг. Энэ нь  тухайн үеийн сонгуулийн нөхцөл байдалд амь тариа болж байсан үе бий. Харин одоо бол энэ нь О.Баасанхүүгийн зүгээс өөрийнх нь эсрэг мандуулах туг болчихов.  Энэ зөвтгөлөө хадгалсаар,  Н.Энхбаяр дарга нь зөрүүлж нам дарахаар улайрсаар байвал О.Баасанхүү гишүүний хийж буй алхмууд урвалт хагалалт бус гуравдагч хүчнийг нэг хүний гарт үнэр орохоос нь өмнө аврах хөдөлгөөн гэж харагдан нэр цэвэр өргөжиж болно. МАХН-ыг  хоёр толгойтой болгож мэдэх даргын ивээлгүй зарлагдсан их чуулганыг Төрийн ордонд товолсон байгаа нь  ч онцгой л сонсогдож байна.  

 

Зарлаад буй дээд хурал нь болж, О.Баасанхүүг намын даргаар зарласнаар Н.Энхбаяр  нь их сандрахгүй. Шүүхээр явж удаан заалдах ч ойлгомжгүй нөхцөл байдал үүснэ. Эцсийн дүндээ нэг намын доторх хуваагдлаар энэ намынхан ярьж тунхаглаад байдаг үнэт зүйлээ алдана. Үнэндээ өөрсдийнх нь хэлээд байгаачлан дотроо үзээд мааниа уншуулсан ХҮН-ын түүх давтагдана.

 

Энэ зургаар төгсгөлийг харвал хуваагдлын эзэн буруутан О.Баасанхүү биш. Дахиад өнөөх тарж бутарсан ХҮН-ын дотор зогсож байсан үйлт Ганбаа тэнд нь бас л зогсож таарах юм. Үүгээр дараа даагаа нэхнэ гээд зарлаад байгаа босоогийн нэр хүнд ч хэвтээд өгөх юм. Энэ мэт  улс төрийн холын  нүүдэл энэ намыг ээрч байгаа. Үр дүнд нь МАХН-ын хагарлыг өрдөн шарсаар 2020 оны сонгуульд хиам зууш болгон залгих хоёр намын хүсэл төгс биелнэ.

 

Зөв менежмэнттэй байвал нэг хүний нэрээр сонгуульд гээгдэхгүй үлдэж  болохыг 2012 онд  Н.Энхбаяр улстөрч харуулж байсан бол мөнгө муутай ч ялчихаж болох итгэлийг С.Ганбаатар төрүүлсэн. Харин 2020 онд Н. Энхбаярын нам гэдэг нэрээр ялахгүй гэдэгт бол бооцоо тавих хүн олон болно. Өнгөрсөн хоёр сонгуулийн үйл явцаараа “Нэг хүний нам гэдэг” тодорхойлолтоор МАХН дэндүү баян болсныг энд нурших юун. Энэ сул талаар нь өрсөлдөгчид нь оролдож байгааг тэд сайн мэдэрч байна.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч/

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ намаас айсан МАНАН гийн хийж байгаа ажил биш үү. Баасанхүү намын дарга болно гэж ямарч хүн итгэх гүй. Намыг бутраах гэсэн баас шиг өмхий санаатай, баас шиг муухай бодолтой, баас шиг урвагч хүний баас шиг ажил биш үү. Энхбаярын үг орой руу орж байна.
2017-12-09
Зочин:
Явж явж Энхбаярын зөв байж дээ гэдгийг МАНАН харууллаа.
2017-12-07
Зочин:
Баасанхүү зүгээр л Энхбаярын нэрээр их хуралд гарсан л жижигхэн хүн ш дээ. Хэрэв Энхбаяр гэгч байгаагүй бол Баасанхүү өнөөдөр хэн байх бсан бэ гэдгээ мэддэг бол болоо бишүү. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөхийн үлгэртэй агаар нэг санагдах юм.
2017-12-07
Зочин:
Баасанхүүг намын даргаар тавиад 2020 оны сонгуульд амжилт гарган шүү дэмжиж байна
2017-12-07
Зочин:
Aвилгалын загалмайлсан эцэг одоо болноо. Баасанхvv бол сайн хуульч
2017-12-06
Зочин:
ЭНХБАЯР ТА БОЛ АГУУ БОЛХООР ХУВАЛЗНУУД БООЖ УХЛЭЭ
2017-12-06
зочин:
Энэ вгуу хунии хажууд тэр муу баас шээс юу юм бэ
2017-12-06
irgen:
ene Enhbayar odoo bolimoor yum.yheegyidee bayarlaad idsendee tsatsaad naad uhaantai zaluudaa zaigaa tavij uguuchee.mongoliig udirdaj baihdaa chi yaduuruulj ur zeelend oruulj olon hyniig alaa biz dee
2017-12-06
Зочин:
Хөгшин залуу 2 толгойтой мангас коммунистууд долой
2017-12-06
иргэн:
Баасанхүү гишүүн Эрдэнэт үйлдвэрийн 49-хувийг ХХБ ны өмч гээд дугарахгүй байгаа нь сонин Нямдорж гишүүн Эрдэнэт үйлдвэрийг луйвраар авсан гээд УИХ нь буцааж төрд авах шийдвэрээ гаргачихсан байхад Баасанхүү гишүүн ерөөсөө дугарахгүй Эрдэнэтийн иргэд бидний өмнөөс дугараад өгөөч Эрдэнэт үйлдвэр ард түмний цорын ганц өмч шүү.
2017-12-06
Иргэн:
Ард иргэд минь олон улсын сэтгүүлч, хуульч, тоймч, эрдэмтэн мэргэд гэж өөрсдийгөө дөвийлгөсөн хөдөлмөрлөж олоогүй мөнгөөрөө туйлж байгаа хүмүүсийн гар хөл болж ялзаралын туйл болсон, мөнхд амьдах юм шиг бодож хүний мөс, хүн чанар гэж юу болохыг мэдэх сөхөөгүй болчихсон хүмүүсийн үгэнд битгий итгээрэй.
2017-12-06
Иргэн:
Одоо харин Бал даргын бүтээн байгуулсан бүхнээр ганцхан жишээ дурдахад Эрдэнэт улсын төсвийн ихэнхи хувийг бүрдүүлж байна. Эд нар хувааж идэх гээд сүүлийн жилд улсын төсөвт багахан мөнгө оруулсан. Сүүлд нь 49 -ийг хувааж идэх гээд улангаёч байна.
2017-12-06
Иргэн:
Харин Н.Энхбаяр гуай эх орноо ингэж сүйрлийн ирмэгт аваачаагүй. Идсэн уусан гэвэл эд нарын дэргэд өчүүхэн хувь оногдох байх. Одоо Энхбаяр гуайг хүн бүр муу хүн гэж бодогдохоор, итгүүлэхээр МАН АН хоёр гутааж ард тзмний толгойг угааж байна. Энхбаяр гэдэг хүнийг ойроос ч хараагүй боловч хүн бүрт ийм ойлголт төрүүлэхээр тэмцэл өрнүүлж байна. Ю.Цэдэнбал даргыг хичнээн ч муу хэлэв дээ. Босоод ирдэгсэн бол босоод ирэхээр шороотой хутгалаа.
2017-12-06
Иргэн:
Н.Энхбаяр эх орноосоо урваагүй. Гадныхантай нийлж эд нар шиг хуйвалдаж, үгүйрч хоосортол идэж ууж, хуурайлаагүй., идсэн уусан бүхнээ гадгаш нь гаргаагүй. Одоо эд нар офшордсноо өөрсдөө ч авч чадахгүй алдахдаа тулаад байна. Монгол эх орон минь яндашгүй их баялагтай, мал сүрэгтэй уужим их газар нутагтай, золтой ард түмэн тулдаа тэсч байна.
2017-12-06
Иргэн:
Н.Энхбаяр чадалтай, хүчирхэг улс төрч гэдэгтэй хэн ч маргахгүй. Үүнээс өөр хүн байсан бол Элбэгээгийн гадныхантай хуйвалдаж, МАН,АН тай нийлж энэ хүнийг бараг үхдэл богосон ч одоо хөл дээрээ баттай зогсож байгааг аард түмэн харж байна.
2017-12-06
зочин:
Баасанхүү яаж ч цоролзоод Энхбаярын энд яаж хүрэхэв дээ! Түүнийгээ мэдээд, нэрийг нь хугалаж кайф авах арга хэргэлж байгаа юм! Хялайсан новшийг годройтотол нь алгадаад хаячихмаар муу Энхболдын утсан хүүхэлдэй!
2017-12-06
uheruudee:
enhbayr bolboos eh ornoosoo urvaagui eh ornoo zaraagui tiim l hun shuu idsen uusan ni uneeeen
2017-12-06
nohoin gulooog:
baasan huu muu novsh chi hurtsiig umuurch baigaag chini harval elbegdorjiin buunii nohoi boljeee .muu pyzda mini tuilbartai bai . bitii urvaj sharvaad bai hulgaichaaa . enhbaayrguigeer chi hen yum beee . chi bol zugeer l tomchuudiin togloom
2017-12-06
Зочин:
БААСАНХҮҮ ГЭЖ НЭГ БААС ШИГ АМьТАН НАМ ТОЛГОЙЛООД АМЖИХУУ АЛБАН ТУШАА,ЛЫН ФОН ӨВВ=ЧИӨӨР ӨВЧИЛЧИХСӨН ХОГИЙН УРГАМАЛ МАХНЫ НЭРЭЭР ХООЛТОЙ ЯВАА АМьТАН ДОО ХӨӨРХИЙ МАХНААС ГАРВАЛ ХЭН Ч БИШ ШҮҮ ДЭЭ
2017-12-06
zochin:
Энэ Ганбаатар уу
2017-12-06
МАХН ГИШҮҮН:
МАХН бол нэг хүний нам гэдэг маш тодорхой.Гэхдээ Н.Энхбаяргүйгээр хаа ч хүрэхгүй.Гол асуудал Баасанхүүд байгаа юм биш.Баасанхүү угаасаа дандаа албан тушаалын хэрүүл хийж явдаг.МАХНын дарга О.Баасанхүү гэнэ үү?Яаж ч харсан хэний ч санаа буухгүй байгаа биз дээ?Ер нь бол МАХН-д шинэчлэл хэрэгтэй.Хэдэн мангар пацаанууд андуураад байгаа нь үнэн шүү дээ.Одоо жоохон өөрөөр харж ажилламаар байна даа энэ нам.Бүгд өөрсдийгөө том мундаг дарга гэж боддог.Харин үхрийн сүүл нь дээр хутга гэж тэр Ганбаатар 2020 онд хамгийн их будлиан тарих хүн дээ!!!Энийг л сайн хараарай даа намийнхаан!!!
2017-12-06
!!!!:
Энхбаяр Удвал Оюунбаатар гурав болио та гурав Баасанхүүг хөөгөө биздээ, одоо эргэж буцаад би ч биш тэр ч биш гэсэн юм яриад тацгаа тарцгаа!!!!
2017-12-06
Зочин:
Намбарын Энхбаяр үнэндээ болимоор юм хамаг өндөрлөг суудал бүхнийг эзэгнэсэн ч гавьтай юм хийгээгүй харин авилга хээл хахууль бөгс долоогчдыг өсөж торних таатай нөхцөлийг бүрдүүлж өөрөө мэхэндээ ойчин монголын төрийг самарлаа, одоо нөгөө үржүүлсэн хорт шавьжнууд нь завсар зайгүй шавж муу муухай бүхнийг хийж хөгжлийнхээ дээд шатанд явна, хэзээ яаж энэ төр цэвэрших юм бол, Энхбаяр л лав хэрэгтэй юм хийхгүй улс төрийн намууд нь оршин тогтох боломжгүй талцал хуваагдал, бүлэглэлийн хуйвалдааны үүр боллоо, улс төрийн намыг л хатуу гишүүнчлэлгүй болгож арай өөр хүчин өөр тогтолцоогоор төрд гарах хэрэгтэй байна даа
2017-12-06
Зочин:
МАХН-ын гишүүн байлаа. Энэ нам шударга ёс ярьсан шударга бусчуудын нам гэдгийг хараад гарсандаа. Нам гэж Энхбаяр гуайн хувийн компани гээд нэрлэчихвэл таарна. Энхбаяр дарга ингэж байна гэвэл тэрийг нь л дагах ёстой. Үгүй гэвэл ямар ч өсч дэвших боломж өгөхгүй нүд үзүүрлэн. Яг Энхбаярыг нь тойрсон хэдхэн хүн байгаа. Хөгшин залуу нийлсэн тэр хүмүүс л Энхбаярт нөлөөлнө бас мэдээлэл өгдөг юм шиг байгаа юм. Өөрсдөөс нь илүү хүн орвол бөөнөөрөө нөгөө хүнрүүгээ дайрч давшилж Энхбаярт очиж байнга муулдаг. Энхбаяр нь тэд нарыхнаа үгээр. Тухайлбал Эрдэнэжамьян Тулга Ононбаяр, Давааням, Удвал Баянсэлэнгэ гээд хэдэн сайхан бөгс долойгч долдойнууд их байгаа. Даан ч эд нар нь ухамсар дорой өөрсдийнхөө амьдрах орчин болгочихсон чадваргүй этгээдүүд. Удахгүй Ганбаатар нь энэ байдлын мэдээд Энхбаяр болон тойрон хүрээлэгч нартай нь муудалцандаа харж л байгаарай
2017-12-06
Зочин:
Энхбаяр гэж улс төрийн шизофрени туссан банхар шиг царайтай амьтан монголын улс төрөөс холдоосой. Хор хутгаж монголыг сарамч дууслаа.
2017-12-06